Олон багуудын солилцоо цонхын гол хүнээр нэрлэгдээд байсан Томас Лемар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шинэ багаа зарласан билээ. Түүний шинэ баг нь Испанийн нийслэлийн Атлетико Мадрид клуб юм.
Өдгөө 22 настай залуу тоглогчийн төлөө 52 сая еврог төлснөөр наймаа эцэслэгдсэн юм. Тэрээр өнгөрсөн зуны солилцооны цонхоор Монако клубээс 90 сая еврогоор Арсеналруу шилжих дөхсөн билээ.
Тэрээр Атлетико Мадрид клубын эмчийн үзлэгийг төвөггүй давсан. Хэвлэлийн хурлын үеэр:
‘Би энд байгаадаа үнэхээр баяртай байна.
Антуан, Лукас нар клубын талаар маш ихийг яриж өгсөн. Би өөрийн гаргасан шийдвэртээ үнэхээр баяртай байгаа.
Би энэ клубыг маш их хөдөлмөрлөх шаардлагатайг мэднэ. Би өөрийнхөө бүх зүйлийг клбуынхээ төлөө зориулна. Би хэрвээ илүү их гүйх хэрэгтэй бол ямар ч эргэлзээгүйгээр би хийх болно.’