Зуны солилцоо наймааны гол дүр нь Италийн Ювэнтүс клуб болсоор байна.
Ювэнтүс зуны хамгийн том наймааг хийсэн нь Криштиану Роналдугийн солилцоо байсан билээ. Тэд Роналдугаас гадна Погбаг авна, Пьяничийг явуулна, Марселог авна, Бонуччиг авна гэх мэт солилцооны цуурхал, шуумуудыг гаргаад буй.
Тэдэнтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл гараад буй нь багийн гол довтлогчд Гонсало Игуайны наймааны талаарх шуум юм. Түүнийг энэ зун багаасаа явна гэх мэдээллүүд ээлж дарааллан гараад байна.
Түүнийг Челси клубтэй довтлогч Алваро Морататай шууд тулна гэсэн мэдээлэл гараад байсан. Өмнө нь хамт Наполид сайн амжилт үзүүлж байсан дасгалжуулагч Сарритайгаа дахин нэгднэ гэж цуурхалууд үүсч дасгалжуулагч үүнийг боломжтой гэж байсан.
Өөр нэгэн мэдээлэл гарсан нь Игуайн Италийн хүчирхэг багуудын нэг болох АС Милан клубтэй нэгдэх боломжтой талаарх мэдээлэл юм. Түүний албан ёсны бие төлөөлөгч Николас Игуайн Милан клубтэй уулзсан талаар эх сурвалжууд баталж байна.
Skysports -н сэтгүүлчийн мэдээлж буйгаар түүнийг энэ улиралд 18 сая еврогоор зээлэх бөгөөд ирэх жил 36 саяыг нэмж төлөхөөр тохиролцжээ.