Наймаа

Бонуччи Ювэнтүсрүү буцахгүй байх 4 шалтгаан

(Photo by Tullio Puglia – UEFA/UEFA via Getty Images)

Криштиану Роналдугийн солилцооны нөлөөлллөөр түүний араас ирэх дараагийн тамирчин хэн бэ гэсэн цуурхалууд ээлж дараалан гарч ирсэн.

Турины баг хуучин хагас хамгаалагч Пол Погбагаа авахаар идэвхтэй ажилллаж багагүй хүч хөдөлмөр гаргаж байгааг бид өмнө нь цөөнгүй удаа мэдээлж байсан.

Тэдний өөр нэгэн бай нь мөн л өмнө нь тэдний төлөө хүчин зүтгэж байсан Итали хамгаалагч Бонуччи юм. Тэрээр 2017 оны солилцоо наймааны цонхоор Милан клубруу дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагчдын нэгээр нэрлэгдэн явж байсан билээ. Тэгвэл түүнийг дахин Турин хотод авчрах гэж байна гэсэн мэдээлэл идэвхтэй түгэж байна.

Аллегри таарамжгүй харилцаатай

Түүний ирэхгүй байх эхний шалтгаан бол багийн дасгалжуулагч Максимо Аллегритай тааруу харилцаатай гэсэн шалтгаан юм. Түүний багаа орхиж өрсөлдөгчрүүгээ явсан шалтгааныг үүнтэй холбож тайлбарладаг.

(Getty Images)

Дибалатай асуудалтай

Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Реал Мадридад хожигдсныхоо дараагаар Бонуччи хэд хэдэн асуудал гаргасны нэг нь Пабло Дибалатай юм. Түүнийг хурц үгүүдээр ч шүүмжлээд амжсан. Улмаар тэр зундаа Миланлуу явж байсан түүхтэй.

(Getty Images)

8 саяын цалинтай

Түүний цалин нь 8 сая бөгөөд ирэх юм бол багтаа цалингийнхаа хэмжээгээр хоёрт бичигдэж эхлэх юм. Тэрээр Дибала, Пьянич зэрэг тамирчдаас их цалин авна гэсэн үг юм. Бонуччи шиг олон тамирчинтай хувийн асуудалтай тамирчны хувьд хамгийн их цалинтай тамирчдын нэг байна гэдэг бусад тамичдад тааламжтай байхгүй юм.

(Photo by Michael Regan – FIFA/FIFA via Getty Images)

Ювед залуу хамгаалагч хэрэгтэй

Хэрвээ Турины баг хамгаалагч авах хэрэгтэй бол Бонуччи шиг хөгширч яваа хамгаалагч авах шаардлагагүй. Түүнээс илүү залуу хамгаалагчийг сонгож авах боломжтой. Итали шиг бүх тамирчид нь хамгаалж чаддаг, олон шилдэг хамгаалагчидтай улсын хувьд түүнээс илүү сайн, залуу сонголтууд бий. Магадгүй АС Миланы Ромагноли, Аяксын залуу хамгаалагч Дэ Лигт нарыг авах боломжтой юм.

Нидерландын залуу авьяастан Дэ Лигт(Photo by Dean Mouhtaropoulos/Bongarts/Getty Images)

Гэхдээ энэ бол бизнес бүх зүйл боломжтой.