Дэлхийн хөлбөмбөг

Мбаппэ бол дэлхийн хамгийн шилдэг тамирчин

(Photo by Michael Regan – FIFA/FIFA via Getty Images)

Хөлбөмбөгийн дэлхийн аваргаар шалгаруулах тэмцээнээр төрөн гарсан сүпэр од бол Франц довтлогч Килайн Мбаппэ билээ. Тэрээр 2017 оны зун 170 сая еврогоор ирэх тохироогоо хийж хөлбөмбөг сонирхогч, шимтэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байсан. Мбаппэ өөрийгөө дэлхийн аваргаар энэ хэмжээнд тоглож чадахаа баталж домогт Пэлэгийн үзүүлсэн амжилтыг ээлж дараалан давтсаар байсан.

Улмаар 19 -хөн настай өсвөр насны хүү дээр дэлхий нийтийн анхаарал төвлөрч хөгжөөн дэмжигчдийн хайртай хүү болоод байгаа билээ.

Түүний авьяас, чадвар, мэдрэмж, хурд хүчийг тамирчид ч өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсээр байна.

(Photo by Matthew Ashton – AMA/West Bromwich Albion FC via Getty Images)

Францын шигшээ багийн анд Челси клубын тамирчин Бакаёко Мбаппэгийн талаар

‘Тэр намайг гайхшруулаагүй. Тэр хэдий залуу ч тэр бүрэн боловсорсон.’

‘Түүний чадвар, түүний араншин нь дэлхийн хамгийн шилдэг тоглогчийнх.’

‘Түүнийг маш залуу байгаа гэдгийг мартаж болохгүй, хөгшин туршлагатай тамирчдын эсрэг тоглох амаргүй байх болно. Гэхдээ тэрээр талбай дээр үнэхээр хурдан байдаг. ‘

Бакаёко болон Мбаппэ нар өмнө нь Монако клубд хамт хүчин зүтгэж байсан андууд юм.