Энэ зуны солилцоо наймааны цонхын гол хүн нь Эдэн Азар байна гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Түүнийг тойрсон мэдээллүүд ээлж дараалан гарсаар байна.
Сүүлд гарсан мэдээллээр Реал Мадрид болон Челси клубууд Эдэн Азарын солилцоон дээр нэгэнтээ тохиролцоон хүрсэн гэсэн байна. Түүнийг 190 сая еврогоор үнэлж Бельги хагас хамгаалагчийг Испанилуу явуулахаар болсон гэжээ.
Эдэн Азар дэлхийн аваргын хүрэл медаль хүртснийхээ дараагаар шинэ сорилтод орох хүсэлтэйгээ илэрхийлж ярилцлага өгснөөр түүний солилцооны талаархи яриа газар авсан билээ. Түүнийг Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинес дэмжиж байгаагаа ч илэрхийлсэн.
Мөн Челси болон Реал Мадрид клубуудын хувьд Тибау Куртуагийн солилцоон дээр мөн анхааран ажиллаж байгаа юм.