Премьер Лиг

Окслэйд Чэмбэрлэйн ирэх улирлыг өнжинө

Ливерпүүл болон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Алекс Окслэйд Чэмбэрлэйн бэртлийн улмаас ирэх улирлыг өнжих болсныг багийн менежер Юргэн Клопп албан ёсоор мэдэгдлээ.

Энэ жил 24 настай хагас хамгаалагчийн хувьл өнгөрсөн улиралд аваргуудын лигийн хагас шигшээд Роматай тоглох үеэрээ бэртэл авч талбайг орхисон юм. Уг өвдөгний бэртэл нь маш хүнд байсан тул тэрбээр дэлхийн аваргыг мөн өнжсөн нь харамсалтай.

Amazing goal of Karim Benzema against Real Sociedad in 2014/15
Keep WatchingNext video in 8 seconds
 

Тэрбээр өнгөрсөн зун Арсеналаас Ливерпүүл рүү 35 сая фунтээр зарагдаж ирсэн билээ.

Түүний хагалгаа амжилттай болсон бөгөөд 6 сараас маш хурдан эдгэрч эхэлсэн байна. Гэвч Клоппийн хэлж буйгаар ирэх улиралд тоглоно гэдэг асуудалтай ажээ.