Албан ёсны

‘Шигшээ багийн эхний бүрэлдэхүүн та нарыг гайхшруулна’

/ AFP PHOTO / PIERRE-PHILIPPE MARCOU

2010 оны дэлхийн аваргууд дэлхийн аварга эхэлхээс нэг хоногийн өмнө үндсэн дасгалжуулагч Хуан Лопетегиг халж олон хүнийг гайхруулсан. Шалтгаан нь хэвлэл мэдээллээр Реал Мадридын шинэ дасгалжуулагч болсон гэдэг мэдээ гарахаас таван минутын өмнө Испанийн хөлбөмбөгийн холбоо мэдсэн гэдэг шалтгаан байлаа.

Улмаар ууртай Испанийн хөлбөмбөгийн холбоо техник хариуцсан захирал домогт хөлбөмбөгчин Фернандо Иеррог дасгалжуулагчаараа томилсон. Шөвгийн арван зургаад ОХУ -д хожигдсон Иерро удалгүй ажлаа алдаж шинэ дасгалжуулагчийн эрэлд Испаничууд гарсан.

Шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар Луис Энрикэ сонгогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүний хувьд өмнө нь Барселона клубын хамтаар клубын хүрээнд өндөр амжилт үзүүлж байсан туршлагатай, чадварлаг дасгалжуулагч юм.

Түүнийг танилцуулах ёслолыг 2010 оны дэлхийн аваргууд тун сүр дуулиантай хийсэн юм.

Тэрээр танилцуулах ёслолын үеэр сэтгүүлчдэд

‘Миний шигшээ багт дуудах эхинй бүрэлдэхүүн та нарыг гайхшруулах болно’ хэмээсэн нь ярианы гол сэдэв болж байна.