ДАШТ

Дэлхийн аваргын онцлох үйл явдлууд

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ноел Лэ Грае, ОУХХ -ны ерөнхийлөгч Жианни Инфантино, Хорватын ерөнхийоөгч Колинда Грабар-Китарович, ОУОУ -ы ерөнхийлөгч Томас Бах, Хорватын хөлбөмбөгийн холбооны ерөнхийоөгч Давор Шукер (Photo by Jean Catuffe/Getty Images)

Бүтэн сар үргэлжилсэн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө татлаа. XXI тэмцээн манай хойд хөрш ОХУ -д амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний 64 тоглолтоос 63 -т нь гоол орсон, шинэ технологи, өргөн уудам газар нутаг, тэмцээний зохион байгуулалт гээд магтах зүйлүүд тоймшгүй. Бид энэ удаагийн тэмцээнийг дараахи зүйлээр дурсан ярих учиртай.

Манжукич хөлбөмбөгийг гэрт нь хариулсангүй

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхий өмөн Англичууд төдийгүй дэлхийн нийт гурван арсалангуудын бүрэлдэхүүнд итгэхгүй байв. Харри Кэйнээс өөр гойд тамирчингүй тэдний хувьд түүхэндээ анх удаагаа хүлээлтийг хамгийн багаар тавьсан байлаа. Гэсэн ч тэд итгэмээргүй үр дүнгүүдийг ээлж дараалан үзүүлсээр шөвгийн дөрөвт үлдсэн. Улмаар хэвлэл мэдээллээр ‘Хөлбөмбөг гэртээ ирлээ’ гэсэн аян өрнөж эхэлсэн. Хорватын эсрэг хөгжөөн дэмжигчид, тамирчид гээд бүгд маш өндөр сэтгэл зүйн бэлтгэлтэй орсон. Тоглолтын эхлэлд Киерэн Триппэр хаалттай цохилтоос гоол оруулснаар тоог нээж итгэл найдварыг улам бадраасан. Англичууд тоглолтын туршид тун нягт хамгаалсан ч Иван Пэришич тоог тэнцүүлж нэмэлт цагт тоглолт шийдэгдэх болсон.

Марио Манжукич нэмэлт цагт Английн эсрэг гоол оруулж хөлбөмбөг гэртээ харих боломжийг нь үгүй хий. (Photo by Michael Regan – FIFA/FIFA via Getty Images)

Анхны VAR буюу бичлэгийн шүүлт

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гарсан нэгэн дэвшил нь талбайд ажиллаж байгаа 4 шүүгчээс гадна нэмэлт шүүгч буюу бичлэгийн шүүгч ажиллаж эхэлсэн нь байлаа. Үүний тусламжтайгаар маргах аргагүй шийдвэрүүд гарч байв. Технолгийн давуу талаар хөлбөмбөг илүү шудрага, илүү цэвэр гэдэг зүйлрүү дөхөв. Тэмцээний өмнө үзэгч, хөгжөөн дэмжигчид бичлэг үздэг болох саналыг эрс эсэргүүцэж хөлбөмбөгийн гоё мөчүүдийг үгүй хийнэ хэмээж байсан ч үр өгөөжээ ээлж дараалан өгсөөр байсан юм.

Анхны бичлэг үзсэн тохиолдол нь Австрали болон Францын шигшээ багуудын тоглолтод тохиосон бөгөөд хамгаалагч Жошуа Ридсон Антуан Гризманныг унагасан эсэхийг шалгаснаар эхэлж байсан юм.

Түүхэн шийдвэр: ДАШТ-ий түүхэн дэх анхны бичлэг үзсэн тохиолдол. (Photo by Anthony Dibon/Icon Sport via Getty Images)

Шердан Шакири, Гранит Шака нарын эсэргүүцэл

Серб болон Швейцарын шигшээ багуудын хооронд явагдсан тоглолт 2:1 -ын харьцаатай Швейцарчуудын давамгайллаар өндөрлөсөн. Швейцарчуудад хожил авчирсан хоёр гоолыг Албани гаралтай тамирчид болох Шердан Шакири болон Гранит Шака нар оруулсан билээ. Тэр ч бүхий л Гранит Шакагийн төрсөн дүү Тоулэн Шака Албанийн шигшээ багийн төлөө тоглодог бөгөөд 2016 оны Европын аваргаар хоорондоо тоглож байсан билээ.

Хуучин Югославын бүрэлдэхүүнээс задарсан Сербүүд одоог хэр нь Албани улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй улсуудын нэг юм. Улмаар Шака, Шакири нар гоолын баяраа Албани улсын төрийн сүлдний дүрсийг дүрслэн гоолын баяраа тэмдэглэсэн юм. Үүнээсээ болж Швейцарын лидерүүд хасагдах шатны хүрээнд хийх хариуцлагатай тоглолтыг өнжих дөхсөн.

Албани улсын төрийн далбааг дүрслэж буй нь

Цэвэр тоглолтын оноогоор Япончууд хасагдах шатанд шалгарав

Маш олон талаар удаан дуурсагдах дэлхийн аварга боллоо гэж мэргэжилтнүүд дүгнэж буй. Үүний нэг илрэл нь тэмцээний ‘H’ хэсэгт тохиосон үйл явдал байлаа. Гурав дугаар тойргийн хүрээнд явагдсан хоёр тоглолтууд Япон 0:1 Польш, Сенегал 0:1 Колумб харьцаатай өндөрлөснөөр бид түүхэнд тохиож байгаагүй үйл явдлын гэрч болсон. Сенегал, Японы багуудын оноо, оруулсан гоол, алдсан гоол, бөмбөгний зөрүү, хоорондын тоглолт тэнцснээр цэвэр тоглолтыг харахад Япончууд илүү бага шар хуудас авснаар цааш шалгарсан юм.

(Photo by Michael Regan – FIFA/FIFA via Getty Images)

Япончууд хэрхэн дараагийн шатанд шалгарсан бэ?

19 настай сүпэр од МБАППЭ!

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр олон мундаг тамирчид өөрсдийгөө танилцуулдаг. Тэдний нэг нь Клайн Мбаппэ байлаа. Сүүлийн арван жил хөлбөмбөгийн ертөнцийг ноёлж буй Криштиану Роналду, Лионэл Мэсси нарын хийж чадаагүй Мбаппэ 19 насандаа хийлээ. Францад аваргын цомыг авчрахдаа оддын цуглуулга болсон гурван өнгөтнүүдийн туслах дүр нь биш гол дүр нь байлаа.

Тэрээр дэлхийн аваргын хамгийн залуу гэсэн бүхий л амжилтыг хөлбөмбөгийн хаан Пэлэгийн хамтаар эзэмших боллоо. Ташрамд дурдахад Мбаппэ тэмцээий шилдэг тоглогчоор нэрлэгдсэн билээ.

Шинэ магадгүй хуучин нээлт Мбаппэ! (Photo by Anthony Dibon/Icon Sport via Getty Images)

Хөлбөмбөг

Спорт бол эв найрамдлын баталгаа гэдгийг энэ дэлхийн аваргаар батлан харууллаа. Нээлтийн тоглолтыг Сауди Арабын угсаа залгамжлагч, ОХУ -ын ерөнхийлөгч нар ямар нэгэн улс төрийн протоколгүйгээр уулзсан. Японы язгууртны гэр бүл 1916 оноос хойш анх удаагаа Оросын газар нутагт зочилсон. Үүгээр ч зогсохгүй ОХУ -ын зохион байгуулалттай допинг хэрэглэсэн нь тогтоогдсоны дараа ‘Олон улсын Олимпийн Хороо’ -ны ерөнхийлөгч Томас Бах ОХУ -д анх удаагаа зочилж Владимр Путинтай хамт шигшээ тоглолт үзлээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ноел Лэ Грае, ОУХХ -ны ерөнхийлөгч Жианни Инфантино, Хорватын ерөнхийоөгч Колинда Грабар-Китарович, ОУОУ -ы ерөнхийлөгч Томас Бах, Хорватын хөлбөмбөгийн холбооны ерөнхийоөгч Давор Шукер (Photo by Jean Catuffe/Getty Images)

Мартагдашгүй шигшээ тоглолт

Дэлхийн аваргын шигшээ тоглолтод олон хүмүүсийн таамаглаж хүлээж байснаар Францын шигшээ баг үлдсэн. Нөгөө талаас тэмцээний өмнө ‘битүү морьд’ хэмээн нэрлэгдэж байсан Хорватын шигшээ баг гарч ирсэн. Тоглолтод багийн лидерийн статустай сүүлийн хоёр том тэмцээнд ахлан оролцож буй Антуан Гризманн гялалзаж хоёр гоол оруулсан. Мөн залуу од Мбаппэ, багийн тулгуур Погба нар гоол оруулж 4 гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан. Эсрэг багаас Иван Пэришич, Манжукич нар гоол оруулснаар дэлхийн аваргын шигшээ тоглолтод хамгийн олон гоол орсон тоглолтуудын нэгээр нэрлэгдсэн.

Тоглолтод нээлттэй тоглолтоос, бичлэгийн шүүлтээр, авто гоол, хаалгачийн алдаанаас орсон гоол, булангийн цохилтоос орсон гоол, арван зургаагийн гаднаас орсон гоол зэрэг хөлбөмбөгийн бөмбөг торыг хөдөлгөж болох бүх л байдлаар орсон нь сонирхолтой.

Ахлагчийн аймшигтай алдаа (Photo by Anthony Dibon/Icon Sport via Getty Images)

‘Япончууд’

Тэд дэлхийн аваргын хасагдах шатанд ‘цэвэр’ тоглолтоороо шалгарсан гэдгээсээ илүүтэйгээр тэдний ёс суртахуунтай байдал нь дэлхий нийтийг гайхшруулсан билээ. Тоглолтын дараах хог хаягдлуудыг түүх, ялгах зэрэг нь сошиал орчинд эрчимтэй тархаж эхэлсэн нь үүнийг батална. Японы хөгжөөн дэмжигчдийн уг үйлдэл шөвгийн арван зургаагийн шатанд Бельгит харамсалтайгаар хожигдсоны дараач гарч байсан нь бахархууштай. Тэдний уг үйлдэл давлагаа мэт тархаж бусад шигшээ багуудын хөгжөөн дэмжигчдийг уриалга болон хувирч бусад улсын хөгжөөн дэмжигчид ч уг хөдөлгөөнд нэгдэж байв.

Японы шигшээ багийн хөгжөөн дэмжигч нулимс дуслуулан хог цэвэрлэж буй нь (Photo by Michael Regan – FIFA/FIFA via Getty Images)