Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрвийн эхний тулаан эхэлхэд хэдхэн цаг үлдээд байна. Франц болон Бельгийн шигшээ багуудын тоглолтоор эхлэх энэ шатны хувьд ОХУ дахь дэлхийн аваргын сүүлийн 4 тоглолтын нэг нь юм.
Бельгийн шигшээ багийн лидерүүдийн нэг, багийн уураг тархи Кевин Де Бройн Францын залуу од Клайн Мбаапэг магтлаа.
Кевин Де Броин: Миний бодлоор дараагийн 15 жилийн од нь Мбаппэ байх болно. Бидний үзэж буйгаар тэр бол маш аюултай тоглогч. Тиймээс бид түүнийг сайн хамгаалж, зогсоохыг хичээх болно.
Робэрто Мартинэзын баг шөвгийн наймд өөрсдийн хүчээ хангалттай харуулсан бөгөөд одоо Францын эсрэг дахин нэг шалгалтыг өгөх гэж байна.