Наймаа

Паулиньо Барселонагаас явлаа

(Photo by Albert Llop/Anadolu Agency/Getty Images)

Бразилын шигшээ багийн төвийн хагас хамгаалагч Паулиньо Барселона хотоос Хятадыг зорьлоо. Тэрбээр өмнөх улиралд Каталоны Барсад Гуанжоу Эвэргранд багт зээлээр тоглосон билээ. Ийнхүү түүний нэг жилийн гэрээ дуусч Хятадын баг руугаа буцаж байгаа нь энэ.

Тэрбээр өмнөх улиралд Барселонагийн төлөө лигтээ 34 тоглолтонд оролцож улмаар аварга цолыг хүртсэн. Харин Бразилын шигшээ багийнхаа хамтаар энэ дэлхийн аваргад шөвгийн 8 хүртэл явж чадсан юм. Тэрбээр Бразилын 5 тоглолтонд бүгдэнд нь гарааны бүрэлдэхүүнд гарч тоглосон. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтонд Сербийн эсрэг гоолдож хөгжөөн дэмжигчдээ баярлуулж байсан билээ.

Түүний хувьд анх европд 2013 онд хөл тавьсан явдал нь Тоттенхэм клүб түүнийг 17 сая фунтээр Коринтиансаас авахад тохиож байлаа. Үүний дараа 2015 онд Паулиньо Хятадыг зорьсон юм.