ДАШТ

Томчуудад халгаатай Шведүүд Английн эсрэг!

Шөвгийн 16-д Колумбыг торгуулийн цохилтоор буулган авч шилдэг наймд үлдсэн Англичууд өнөөдөр Швед гэсэн хүндхэн учраатай тоглох гэж байна. Тоглолт монголын цагаар 22:00 цагаас явагдана.

Хамгийн өндөр зохион байгуулалт, багийн тоглолт, шилдэг тактикаараа олон багуудыг тэмцээнээс хассан Шведчүүд энэ тэмцээний хүчирхэг багуудын нэг мөн билээ. Нидерланд, Итали зэрэг хөлбөмбөгийн гүрнүүдийг буулган авч тэмцээний эрхээ авсан Шведүүд хэсгийн шатанд ч сенсаци дэгдээсэн нь Германыг тэмцээнээс хасаан явдал байв. Хэдий тэдэнд хожигдсон ч тус хэсгийг 6 оноотой тэргүүлж Герман харин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Английн шигшээ баг. Залуу, өлсгөлөн, эрч хүч гэдэг үгс тус шигшээ багийг шууд илэрхийлнэ. Сэтгэлзүйн хувьд бэлтгэлгүй гэгддэг англичууд энэ удаад өөрсдийгөө өөр дүр төрхтэйгээр ирснийг баталж Колумбыг торгуулын цохилтоор хожсон. Торгуулийн цохилт бүрдээ ялагдал хүлээж байсан гурван арслангууд ийнхүү цувралаа зогсоосон нь тэдэнд сэтгэлзүйн том давуу талыг өгсөн биз ээ. Гэвч өөдөөс нь мөн л сэтгэлзүй өндөртэй Швед тулна. Тэд энэ тэмцээнд маш олон сэтгэлзүйчийг багтаа аван ажиллуулж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс тэд ямар ч багийн эсрэг өндөр сэтгэлзүйтэй тоглох боломжтой биз ээ. Үүнийгээ хэсгийн сүүлийн тоглолт болох Мексикийн эсрэг тодорхой харуулж 3-0-ээр ялалт байгуулсан.

Англичууд торгуулийн цохилтын хар цувралаа зогсоов (Photo by Anthony Dibon/Icon Sport via Getty Images)

Шөвгийн 16-д Шведүүд Швейцарын шигшээ багтай тулж Эмил Форсбергийн цорын ганц гоолын ачаар ялалт байгуулж чадсан юм. Өмнөх тоглолтыг торгуулийн улмаас өнжсөн Себастиан Ларссон энэ тоглолтонд эргэн ирж байгаа. Харин баруун жигүүрийн хамгаалагч Микаэл Лустиг энэ тоглолтыг хоёр шар хуудасны улмаас өнжиж байна.

Шведүүд Германтай тоглосон тоглолтыг эс тооцвол нэг ч гоол алдаагүй (Photo by David Ramos – FIFA/FIFA via Getty Images)

Тоглогчид юу ярив?

Себастиан Ларссон: Бид багаараа ажиллах хэрэгтэй. Юу ч тохиолдсон багаараа хичээж хэцүү өрсөлдөгчийг буулган авах ёстой. Бид өмнө чадаж байсан тул энэ удаад ч гэсэн чадна гэж бодож байна.

Шведүүд одоогоор 4 тоглохдоо 3 хожил байгуулж нэг ялагдал хүлээсэн. Хэсгийн шатанд тэд Германд 2-1-ээр хожигдсон нь тэдний цорын ганж хожигдолж байлаа. Уг тоглолтыг эс тооцвол бусад тоглолтууд дээр нэг ч гоол алдаагүй байна.

Багийн ахлагч Андреас Гранквист бүл нэмж байгаа хэдий ч дэлхийн аваргад тоглож буй тул гэр бүлээсээ илүү дэлхийн аваргын мөрөөдлөө тэргүүнд тавин улсынхаа төлөө тоглосоор байгаа юм.

Андреас Гранквист: Охинтой болно гэдэг бол хүний амьдралд тохиолдож болох хамгийн сайхан зүйл. Харин тамирчны хувиар дэлхийн аваргын шөвгийн 8-д тоглоно гэдэг бас л гайхалтай зүйл. Би тоглолтоос кайф авмаар байна. Энэ тоглолтон дээр өөрсдийнхөө чадахыг дайчилж тоглоно хэмээн бодож байгаа.

Гранквист одоогор 2 гоолыг 11м торгуулийн цохилтоос хийгээд байгаа (Photo by Adam Pretty – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн аваргад сүүлийн 3 торгуулийн цохилтондоо ялагдал хүлээгээд байсан Англичууд хар цувралаа зогсоож Колумбыг торгуулийн цохилтоор буулган авсан юм. Жордан Пикфорд өмнөх хаалгачдынхаа чадаагүйг энэ дэлхийн аваргад гүйцэлдүүлж Английг аврав.

Жордан Пикфорд :  Эцэст нь бид торгуулийн цохилтоос ялалт авч чадсан. Харин энэ тоглолтон дээр үндсэн цагт ялалт байгуулна хэмээн найдаж байна. Англичууд энэхүү тоглолтонд бэлэн байгаа.

Дөрвөн жилийн өмнө энэ үед Англичууд тэмцээнээс хэсгийн шатнаас хасагдчихсан гэрээсээ шөвгийн наймыг үзэж байлаа. Харин энэ удаад нөхцөл байдал илүү өөр байна.

Жордан Пикфорд торгуулийн цохилт хааж багаа шөвгийн 8-д хүргэв (Photo by Mike Hewitt – FIFA/FIFA via Getty Images)

Жордан Хэндэрсон: Тоглогчид улсынхаа төлөө, үндэснтнийхээ төлөө, багийнхаа төлөө бүхнээ зориулна гэдэг тэдний хувьд маш том зүйл. Бид хөгжөөн дэмжчигдээ гэрт нь баяр баясалтайгаар хариулахыг хүсч байна. Тэд бидний төлөө хол замыг туулж энд биднийг дэмжиж байгаа. Тиймээс тэдний нүүрэнд инээмсэглэл үлдээж буцах нь маш чухал.

Тэд 1990 онд Камеруныг буулган авч хагас шигшээд хүрсэнээсээ хойш энэ шатанд хүрч чадаагүй. Хамгийн сүүлд шөвгийн 8-д үлдсэн тохиолдол нь 2006 оных.

Удаан хүлээсэн амжилтандаа хүрэхийн тулд Англчиууд Шведийг хожих ёстой. Златан Ибрахимович, Томас Бролин зэрэг Шведийн домгууд бүрэлдэхүүнд нь байхгүй гэлээ ч Шведүүд маш хүнд өрсөлдөгч гэдгээ өмнөх тоглолтуудаараа баталсан билээ.

Английн шигшээ багийн одоогийн бүрэлдэхүүн маш залуу, өлсгөлөн баг. Тиймээс тэд түүхийн шинэ хуудсыг бичихийг үгүйсгэх аргагүй.

Жордан Хэндэрсон Колумбын эсрэг торгуулийн цохилтоо алдсан (Photo by Michael Regan – FIFA/FIFA via Getty Images)

Статистик

  • Хагас шигшээн төлөө тоглох хоёр баг өмнө нь 24 удаа таарч тоглоход тус бүр 7 хожиж үлдсэн 9 тоглолтонд тэнцэж байжээ.
  • Шведүүд одоогоор 4 тоглолтонд 6 гоол оруулаад байгаа нь шөвгийн 8 баг дундаа хамгийн бага үзүүлэлт. Тэдний нийт гоол Английн мэргэн бууч Харри Кэйний оруулсан гоолтой тэнцүү 6 байна.
  • Тэмцээний мэргэн бууч Английн Харри Кэйн одоогор 6 гоол оруулаад байгаа бөгөөд үүнийхээ 3-ыг нь торгуулийн цохилтоос хийжээ. Шведийн Гранквист ард нь 2 гоолыг торгуулын цохилтоор оруулснаараа бичигдэж байна.
Кэйн оруулсан гоолоороо Шведийн багаараа хийсэн гоолтой тэнцүү байна (Photo by Mike Hewitt – FIFA/FIFA via Getty Images)
  • Шведүүд одоогоор 4 тоглолтоос 3 тоглолтонд хаалгандаа гоол алдаагүй байгаа бол Англичууд бүх тоглолтондоо гоол алджээ. 4 тоглолтонд бүгдэнд нь тус бүр нэг гоолыг алдсан аж.
  • Шведүүд эсрэг багийнхаа торгуулын талбай руу аль болох их орох хэрэгтэй. Тэд одоогор дунджаар ердөө 36 хувьтай бөмбөг эзэмшиж тоглолт бүрт дунджаар ердөө 213 дамжуулалт өгч, ердөө 43 хууралтын оролдлого хийжээ.
  • Шведүүд одоогоор 2 гоолыг л алдаад байгаа. Нийт 61 цохилттой нүүр тулж, бөмбөг таслалтаар 122 тоотойгоор багуудыг тэргүүлж байна.

Нидерланд, Итали улсуудыг дэлхийн аваргад оролох боломжгүй болгож Германыг тэмцээнээс хасагдахад хүргэсэн Шведчүүд Гурван Арслангуудыг мөн тийм байдалд оруулж чадах болов уу?

Англи Швед

Vote to see the results
30% - 13 votes
32% - 3 votes