Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд явагдаж эхэллээ. ‘A’ болон ‘B’ хэсгээс ямар багууд гарах нь тодорхой болсон шөнө байлаа.
А хэсгийг ДАШТ -ий хоёр удаагийн аварга Уругвайн шигшээ баг тэргүүлсэн бол удаах байраар зохион байгуулагч ОХУ -ын шигшээ баг шалгарлаа.
Харин B хэсгийг 2010 оны ДАШТ -ий аварга Испани тэргүүлж 2016 оны Европын аварга Португали удааллаа.
Itunes -ийн подкаст дээрээс сонсох бол Football Tribe Mongolia эсвэл TRB Corner гэж хайгаад сонсох боломжтой. Холбоос
ОХУ 0:3 УРУГВАЙ
Өмнөх 2 тоглолтод 8 гоол оруулж нэг гоол алдсан байсан ОХУ -ын шигшээ баг нэг ч гоол оруулж чадалгүй 3 гоол хаалгандаа алдлаа. Өмнөх тоглолтуудад шалгагдаагүй байсан ОХУ -ын хамгаалалтад Эдисон Кавани, Луис Суарэс нар дүн тавилаа.
Хэсгийн тэргүүн багийг шийдэх ёстой байсан тоглолтод Урургвай хожсноор А хэсгийг 100 хувийн амжилттайгаар тэргүүллээ. Харин Оросууд хоёр дугаар байраар хасагдах шатанд шалгарч байгаа юм.
- Уругвайн шигшээ баг тав дахь удаагаа хасагдах шатанд шалгарлаа.
- Оросууд сүүлийн эхлээд гоол алдсан 6 тоглолтоос нэг ч хожил аваагүй.
- Денис Черишев өөрийн хаалгандаа гоол оруулсан нь энэ тэмцээний 6 дахь тохиолдлоор бүртгэгдэж байна. Хамгийн сүүлд 1998 оны ДАШТ -ээр ийм их авто гоол орж байжээ.
Сауди Араб 2:1 Египет
Ач холбогдлын хувьд нэр төрийн төлөөх тоглолт Сауди Араб болон Египетийн шигшээ багуудын хооронд явагдлаа. Нэр төрийн гэж тодотгосон нь хоёр баг хоёул тэмцээний хамгийн муу багуудаар нэрлэгдэж хаалгандаа хамгийн олон гоол алдсан багуудын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж буй.
Египет гайхамшиг Мохамэд Салах хийдгээ хийж гоолоо оруулсан ч Сауди Араб үеүүдийн төгсгөлийг маш сайн хийж улмаар тэмцээнд нэг ч гоол оруулж амжаагүй байсан Сауди Арабууд 2:1 харьцаатай ялалт байгууллаа.
- Сауди Арабын 24 жил үргэлжилсэн хожилгүй цуврал зогслоо.
- Эл Хадари анхны тоглолтдоо торгуулийн цохилт хаасан хоёр дахь хаалгач боллоо. Өмнө нь Исландын Ханнес Халдерсон торгуулийн цохилт хааж байв.
- Ал Фаражын нэг дүгээр үеийн 50 минут 36 секундэд орсон гоол 1966 оны ДАШТ -ээс хойших нэг дүгээр үед хамгийн сүүлд орсон гоолоор бичигдлээ.
Испани 2:2 Марокко
Маш сайн тоглолтуудыг үзүүлж байсан ч оноо авч чадахгүй байсан Мароккочууд цааш шалгарах найдлагаа алдсан. Гэсэн ч тэд бууж өгсөнгүй 2010 оны дэлхийн аварга Испаничуудыг хэсэгт нь үлдээх дөхлөө.
Мароккочууд энэ тоглолтод нөөц бүрэлдэхүүнээ гаргасан. Гэсэн ч тэд эцсийн мөчид хожлоо Иаго Испапсд булаалгалаа.
- Испаничууд 2016 онд Италид хожигдсоноосоо хойш нэг ч тоглолтод хожигдоогүй үзүүлэлтээ хадгалж чадлаа.
- Марокко сүүлийн арван ДАШТ -ий тоглолтоос ердөө нэг л хожил байгуулсан.
- Иско сүүлийн 15 тоглолтдоо 12 гоолд оролцлоо. 10 гоол, 2 гоолын дамжуулалт
- Испаничууд 2006 оноос хойш анх удаагаа хэсгийн шатнаас хожигдолгүй цааш шалгарлаа.
Португали 1:1 Иран
Өчигдрийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг тус тоглолтоор нэрлэгдэж байв. Учир нь хоёр багийн аль хожсон нь хасагдах шатанд шалгарах байв. Гэхдээ Португалид илүү давуу талтай байсан нь тэдэнд тэнцээ хангалттай байв.
Тоглолтод Рикарду Куэрэшма өөрийн үндсэн цохилтоор тоог нээсэн. Дэлхийн таван удаагийн шилдэг Криштиану Роналду мэргэн буучдын жагсаалтыг Харри Кэйний хамтаар тэргүүлэх боломжийг гаргаж ирсэн ч ашиглаж чадсангүй торгуулийн цохилтоо алдсан. Улмаар тоглолтын төгсгөлд Португличуудын хожлыг Ансарифард торгуулийн цохилтоос булаалаа.
Тоон мэдээлэл
- Португаличууд 4 дэх удаагаа хасагдах шатанд шалгарлаа.
- Куэрэшма 34 нас 272 хоногтойдоо гоол оруулсан нь хамгийн хөгшиндөө гоол оруулсан тамирчдын үзүүлэлтэд хоёр орох үзүүлэлт юм.
- Криштиану Роналду олон улсын тэмцээнд торгуулийн цохилтыг 50 хувьтай гүйцэтгэж байна.