ДАШТ

Хэсгийн шатны сүүлийн тоглолтуудын эргэн тойронд

ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөх шатандаа орж байна. Өчигдөр  A, B хэсгүүдийн дараагийн шатанд өрсөлдөх, болон тэмцээнээ өндөрлүүлэх багуудын нэрс тодорсон. Тэгвэл эдгээр тоглолтуудын эргэн тойронд болсон үйл явдал, статистик мэдээллүүдээс уншигч та бүхэнд хүргэе.

Эл-Хадари 41 дэх минутанд торгуулийн цохилт хаасан

45 

Египетийн шигшээ багийн хаалгач Эссам Эл-Хадари 45 насандаа Сауди Арабын эсрэг гараанд гарч тоглосноор ДАШТ-д тоглосон хамгийн хөгшин тоглогч болсон. Мөн тэрээр энэ тоглолтонд торгуулийн цохилт хаасан.

Суарез 10 дахь минутанд чөлөөт цохилт амжилттай гүйцэтгэсэн

7

Луис Суарез Уругвайн шигшээ багийн төлөө ДАШТ-ийн 7 дахь гоолоо орууллаа. Энэ  нь домогт Оскар Мигезийн (8) дараа орох үзүүлэлт болоод байна. Суарез энэ рекордыг дараагийн шатны тоглолтуудад эвдэх боломжтой.

Эдинсон Кавани тоглолтын 3 дахь гоолыг оруулсан

 Эдинсон Кавани Уругвайн шигшээ багийн төлөө 3 ДАШТ-д гоолдсон 2 дахь тоглогч. Харин эхнийх нь Луис Суарез...

Уругвайн шигшээ баг хэсгийн шатанд 3 хожиж 9 оноотой хэсгээ тэргүүлсэн. 5 гоол оруулж, гоол алдаагүй

 Уругвайн шигшээ баг хэсгийн шатанд ганц ч гоол алдалгүйгээр 3 тоглолтондоо бүгдэд нь хожсон. Тэгвэл энэ амжилтыг хамгийн сүүлд 1998 онд Аргентины шигшээ үзүүлж байв.

Сауди Араб хар цувралаа зогсоов

12 

 Египетийг 2-1 харьцаатай хожсоноор Сауди Арабын шигшээ баг ДАШТ-д 12 дараалан хожил авч чадаагүй хар цувралаа зогсоосон бөгөөд энэ хугацаанд 2 тэнцэж, 10 хожигдсон. Тэд хамгийн сүүлд 1994 оны АНУ-д зохион байгуудагдсан ДАШТ-д Белгийн багийг Саид Ал-Овайраны оруулсан цорын ганц гоолын ачаар хожсон.

Мохамед Салах ДАШТ-ий 2 тоглолтонд 2 гоол оруулсан

50 

Мохамед Салах 2017 оны 7-р сард Ливерпүүлд нэгдсэнээсээ хойш клуб болон шигшээ багийнхаа төлөө 50 гоолыг оруулсан. Тэрээр энэ гоолын босгонд хүрэхэд ердөө 58 тоглолтыг зарцуулжээ.

Шүүгч Бакари Бассама

19 

2018 оны ДАШТ эхэлснээс хойш одоогийн байдлаар 19 торгуулийн цохилтыг шүүгч заагаад байгаа юм. Харин өмнөх жил жилийн ДАШТ-д хэзээ ч ийм хэмжээний торгуулийн цохилт өгч байгаагүй. Шалтгаан нь: VAR

Испани хэсгийн шатанд 1 хожиж, 2 тэнцсэн

2006 

 Испаний шигшээ баг 2006 оноос хойш анх удаа ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтуудыг хожигдолгүйгээр дуусгаж чадсан. 2010 онд тэд "Алтан дагина"  өргөсөн ч нээлтийн тоглолтондоо Швейцарьт 1-0 харьцаатай хожигдож байв.

Тоглолтын эхний гоолыг Андрес Иньестагийн дамжуулалтаар Иско оруулсан

12 

Иско  шигшээ багийнхаа төлөө сүүлийн 15 тоглолтын 12 гоолд (10 гоол, 2 ассист) нь шууд ороцсон байна. Мөн Иаго Аспасын хувьд ч Испаний шигшээн төлөө сайн тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд  сүүлийн 8 тоглолтондоо 5 гоол оруулж 3 гоолын дамжуулалт өгсөн байна.

Мароккогийн шигшээ ДАШТ-ий нэг тоглолтонд хамгийн олон шар хуудас авсан баг

Мароккогийн шигшээ баг Испанитай хийсэн тоглолтын эхний  хагаст 4 шар хуудас авсан. Харин ДАШТ-ий рекорд нь нэг үед 5 шар хуудас авсан  байдаг бөгөөд 1994 оны ДАШТ-ий үеэр Нидерландын шигшээ багийн эсрэг тоглолтонд мөн л Мароккогийн баг энэ рекордыг тогтоож байсан.