ДАШТ

Верон: Месси бол лидер биш

2009 оны 6-р сарын 4 Аргентийн шигшээ багийн бэлтгэлийн үеэр (Photo by Richard Rad/LatinContent/Getty Images)

Аргентинийн шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Хуан Себастиан Верон энэ дэлхийн аваргад тааруу тоглолт үзүүлж буй Аргентийн шигшээ багийн лидерийн талаар өөрийн бодлоо хуваалцжээ. Тэрбээр Италийн Газетта Дэлла Спорт-д өгсөн ярилцлагандаа Мессиг Марадона шиг лидер биш хэмээсэн байна.

“Би Месси болон Марадона нартай хоёулантай нь тоглож үзсэн хүн. Месси бол Марадона шиг лидер биш. Марадона бол багийг удирдан залж чиглүүлдэг хүчирхэг удирдагч байсан гэтэл Мессигийн хувьд тийм биш тэр маш дотогшоо, чимээгүй хүн тэр бол Лидер биш. Би ур чадварын талаар биш хувь хүний зан чанарын талаар ярьж байгаа гэдгийг та бүхэн санаарай” хэмээжээ.

Rodri at Super Bowl LIX Experience
Keep WatchingNext video in 8 seconds
 

Верон 1996-2010 оны хооронд Аргентийн шигшээ багийн төлөө 73 тоглолтонд оролцож 9 гоол оруулсан шилдэг хагас хамгаалагч юм.