ДАШТ

Амьдралын хэсгийн амьдрал шийдэх тоглолт Польш Колумб

(Photo by Fatih Aktas/Anadolu Agency/Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн шатны хоёр дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнөө орой явагдах гэж байна.

Тэмцээний ‘H’ хэсэгт багтсан Польш болон Колумбын шигшээ багууд ОХУ -ын Казан хотын Казан Аренад манай цагаар 02:00 цагаас тоглох хуваарьтай.

Польшийн шигшээ баг тэмцээний эхний тоглолтдоо тун хангалтгүй тоглолт үзүүлж 2:1 харьцаатайгаар Сенегалд хожигдсон.

Харин өрсөлдөгч Колумбын шигшээ багийн хувьд Ази тивийн төлөөлөл Японы шигшээ багтай тоглож мөн л 2:1 -ийн харьцаатайгаар хожигдсон.

Хоёр баг хоёул өмнөх тоглолтоос оноо авч чадаагүй учир энэ удаад хожигдвол тэмцээнийг эрт дуусгах аюултай нөхцөл байдалд шилжих юм.

(Photo by Lars Baron – FIFA/FIFA via Getty Images)

Польшийн шигшээ багийн туслах дасгалжуулагч Хүбэрт Маловиежски:

Бид ижил нөхцөл байдалд байна. Колумб манай хэсгийн хамгийн хүчтэй багаар нэрлэгдэж байсан ч тэдний эхний тоглолт тийм ч сайн байсангүй. 

Гэвч тэд бараг л тоглолтын туршид арвуулаа тоглосон. Тэднийг хожиход тун бэрх. Тэд энэ бүрэлдэхүүнээрээ удаан хугацаанд тоглосон. 

Хамес Родригесийн талаар: Бид бүгд түүнийг сайн тамирчин гэдгийг мэднэ. Гэхдээ бид Колумбыг бүрэлдэхүүнээр нь харах ёстой. Хамгийн чухал зүйл бол бид түүнийг дураар нь тоглуулж болохгүй. Энэ нь манай багийн хувьд хамгийн чухал асуудлуудын нэг байх болно. 

Колумбын шигшээ багийн довтлогч Радамел Фалкао:

Бидэнд хоёр тоглолт үлдээд байна юу гэсэн үг вэ гэхээр бидэнд одоог хүртэл дараагийн шатанд шалгарах боломж байна. Энэ бидэнд итгэл өгч байгаа. Бид талбай дээр гараад өөрсдийн хийдгээ хийх ёстой. Бидний өрсөлдөгчид ямар хүчтэй гэдгийг өмнө нь харуулж байсан.

Энэ яг л шигшээ тоглолт шиг байх болно. Хоёр баг бөмбөгний төлөө ширүүн тэмцэлдэх болно.  Илүү ойр байж удирдлагыг гартаа авахыг хүснэ.

(Photo by Fatih Aktas/Anadolu Agency/Getty Images)

Тоон үзүүлэлт

Хоорондын тоглолт

  • Тэдний хоорондоо ДАШТ -ий хүрээнд хийх хамгийн эхний тоглолт.
  • Колумбын шигшээ Европын багийг өмнө нь ДАШТ -нд хожиж байгаагүй. 2тэнцээ, 5 хожигдол.
  • Польшууд өмнө нь 9 удаа тоглоход Өмнөд Америкийн багтай ДАШТ -ий хүрээнд тэнцэж байгаагүй.

Польш

  • Тэд сүүлийн 9 ДАШТ -ий тоглолтоос ердөө хоёр хожил байгуулсан. Үлдсэн 7 тоглолтод хожигдсон бөгөөд үүнийхээ зургаад нь гоол оруулж чадаагүй.
  • Тэд хамгийн сүүлд 32 жилийн өмнөх ДАШТ -д хаалгаа хуурай манажээ.
  • Роберт Левандовски нээлтийн тоглолтод гоол оруулж чадаагүй ч тэрээр сүүлийн 16 тоглолтод 21 гоол оруулаад байна.

Колумб

  • Колумб өмнө нь 1994 оны ДАШТ -д хоёр дараалан хожигдож байсан.
  • Тэд ДАШТ -д түүхэндээ нийт 19 тоглолтод хийж байсан бөгөөд бүх тоглолтод нь гоол орж байжээ.
  • Хуан Куинтэро хоёр өөр ДАШТ -д гоол оруулсан анхны Колумб тамирчин боллоо.