ДАШТ

Португали, Марокко тоглолтын өмнө

Криштиану Роналду хамгийн хөгшиндөө ДАШТ -нд хат-трик хийсэн тамирчин болсон. (Photo by Stuart Franklin – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны хоёр дугаар тойргийн тоглолтууд явагдахад бэлэн болсон байна. ‘B’ хэсгийн хүрээнд явагдах Португали болон Мароккогийн шигээ багуудын тоглолт манай цагаар оройн 20:00 цагаас явагдна.

Энэхүү тоглолт нь хоёр тивийн аваргууд гэдгээрээ онцлогтой. Португаличууд 2016 оны Европын аварга бол Мароккочууд 2017 оны Африк тивийн аварга билээ.

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду нээлтийн тоглолтод хүчирхэг Испанийн эсрэг хат-трик хийж өөрийгөө онцгой гэдгээ баталсан.

Харин Мароккогийн шигшээ багийн хувьд нээлтийн тоглолтдоо Ази тивийн хүчирхэг төлөөлөл Ираны шигшээ багийн эсрэг шүүгчийн мэдлийн цагт харамсалтайгаар гоол алдаж 1 оноо авах боломжоо алдсан.

Португалийн шигшээ багийн хувьд өмнөх тоглолтод Бруну Алвеш бага зэрэг зовиурын улмаас тоглолтод оролцох боломжгүй байсан бол энэ удаад 100% бэлэн болсон гэнэ.

Мароккогийн хувьд баруун хамгаалагч Нордин Амрабат өмнөх тоглолтод толгойдоо гэмтэл авсан. Үлдсэн хамгаалагч Набил Дирар өвдөгний бэртэлтэй байгаа юм.


Шүүгчийн мэдлийн цагт Азиз өөрийн хаалгандаа мөргөж гоол оруулснаар тэд тус тоглолтод 68% -тай бөмбөг эзэмшсэн ч оноо авч чадаагүй юм.

Хоёр шигшээ багийн хувьд хоёул хамгаалалтын арга барилтай багууд юм. Португалийн шигээ багийн дасгалжуулагчаар Фернанду Сантош ирснээр тэдний арга барилыг итгэмээргүй байдлаар өөрчилж хамгаалалт зонхилсон тоглолтыг үзүүлэх болсон. Тэр нь ч үр дүнгээ өгч 2016 онд Европын аварга болж байв.

Мароккогийн шигшээ багийн хувьд мөн л ялгаагүй 2017 онд хамгаалалтаараа онцгойрч Африк тивийн аварга болсон. Хамгаалалт нь тэднийг ДАШТ -нд оруулсан.

Хоёр багийн тоглолт алдарт Лужник цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.

Тоон үзүүлэлт

Хоорондын тоглолт

  • Тэд өмнө нь ДАШТ -нд нэг л удаа учраа таарч тоглож байсан бөгөөд 1986 онд Мароккочууд илт илүүрхэж 3-1 -ийн харьцаатай ялалт байгуулж байжээ.

Португали

  • Португаличууд 2002 оны 6 сараас хойш Европын багаас өөр тивийн багт хожигдоогүй. 2002 оны ДАШТ -ээр Өмнөд Солонгост хожигдож байв.
  • Криштиану Роналду Испанийн шигшээ багийн эсрэг гоол оруулснаар 4 ДАШТ -д гоол оруулсан 4 дэх тамирчин болсон. Өмнө нь Пэлэ, Ювэ Сээлэр, Мерослав Клосе нар гоолж оруулж байжээ.
  • Криштиану Роналду өөрийн замналын 51 дэх хат-трикээ оруулсан мөн ДАШТ -ий түүхэнд орсон 51 дэх хат-трик болсон.
  • 33 нас 130 өдөртэйтөө хат-трик хийсэн нь тэмцээний түүхэнд хамгийн хөгшиндөө уг тоон үзүүлэлтийг хийсэн тамирчин болсон.
  • Криштиану Роналду 3 дахь гоолоо оруулснаар шигшээ багийн хүрээнд 84 гоол оруулж Унгарын домогт довтлогч Ференц Пушкашийн дээр гарсан. Шигшээ багтаа түүнээс олон гоол оруулсан ганцхан тамирчин үлдсэн нь Иран довтлогч Али Даеи юм.
  • Нээлтийн тоглолтоос өмнө Криштиану Роналду 13 тоглолтод 3 гоол оруулаад байсан юм. Харин энэ ДАШТ -н 1 тоглолтод 3 гоол оруулаад байна.

Марокко

  • Мароккочууд нээлтийн тоглолтод 68% -тай илт давуу бөмбөг эзэмшсэн ч ялагдсан. Энэ нь 2010 оны Испаниас хойшхи хамгийн тааруу үзүүлэлт боллоо. 2010 онд Испаин Щвейцартай хийсэн тоглолтод 73% -тай бөмбөг эзэмшсэн ч ялагдаж байв.
  • Атлантын Арслангууд Иранчуудыг хоёр дугаар хагаст хаалгандаа нэг ч удаа цохиулаагүй ч шүүгчийн мэдлийн цагт өөрийн хаалгандаа гоол оруулж хожигдсон.
  • Азиз Боухаддоуз ДАШТ -ий түүхэнд сэлгээгээр орж ирээд өөрийн хаалгандаа гоол оруулсан гурав дахь тамирчин болсон. Өмнө нь 1986 онд Унарын Ласзло Дажка, 2006 онд Португалийн Петит нар уг статистикийг үзүүлж байв.