Ердөө 300 мянган хүн амтай Исланд улс өнөөдөр дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо дэлхийн 2 удаагийн аварга Аргентины эсрэг тоглох гэж байна. Тэд дэлхийн аваргын түүхэнд оролцсон багуудаас хамгийн бага хүн амтай нь.
Исландын хагас хамгаалагч Гилфи Сигурдссон өнгөрсөн долоо хоногт Ганын эсрэг хийсэн тоглолтонд өвдөгний бэртэл авсан хэдий ч энэ тоглолтонд эргэн ирж байгаа.
Аргентины шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хорхэ Сампаоли өнөөдөр Лионэл Мэсси, Сэрхио Агуэро нарыг хамтад нь гараанд гаргахаар зэхэж байна. Сэрхио Агуэро олон жил тогтмол сайн тоглолтыг үзүүлж буй хэдий ч Аргентины шигшээ багийнхаа гараанд албан ёсны тэмцээнд төдийлөн сонгогддоггүй байсан юм.
Тоглолт эхлэх цаг хараахан болоогүй хэдий ч Аргентины шигшээ баг гарааны бүрэлдэхүүнээ зарласан байна.
Аргентины гарааны бүрэлдэхүүн: Вилли Кабаллеро, Эдуардо Салвио, Николас Отамэнди, Маркос Рохо, Николас Тальяфико, Лукас Билья, Хавиэр Машэрано, Макси Меца, Лионэл Мэсси, Анхэл Ди Мариа, Сэрхио Агуэро
Лионэл Мэсси Барсэлона багийнхаа хамтаар амжилт ихтэй байдаг ч Аргентины шигшээ багийнхаа хамтаар нэг ч албан ёсны тэмцээнд түрүүлж байгаагүй. Энэ сарын 24-нд 31 нас хүрэх Лионэл Мэссигийн хувьд энэхүү дэлхийн аварга сүүлийнх нь байж магадгүй.
Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионэл Мэсси энэ дэлхийн аваргын дараа шигшээгээсээ зодгоо тайлж магадгүй байгаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд “энэ бүхэн бидний хэр хол замыг туулахаас хамаарна” хэмээн ярьсан.
- Дэлхийн Аваргыг чимж буй бүсгүйчүүд
- ДАШТ -ний бүх цаг үеийн шилдэг 5 ганцаарчилсан тоглолт
- Мэсси түүх бүтээх ёстой
Урьдчилсан шатанд Аргентины оруулсан 19 гоолын 7-г нь оруулсан Мэсси 3-ыг нь Эквадорын эсрэг шийдвэрлэх тоглолтонд оруулсан. Тиймээс Албеселестегийн дэлхийн аваргад түрүүлэх гол найдвар нь Мэсси хэвээр байгаа юм.
Нөхөрсөг тоглолт төдийлөн хийгээгүй Аргентинчууд Испанитай тоглохдоо 6-1-ээр бут ниргүүлсэн. Хамгийн сүүлд Гаитигийн эсрэг тоглож 4-0-ээр ялалт байгуулахад мөн л Мэсси хэттрик хийсэн.
Исландын шигшээ баг 2016 оны европийн аваргад маш сайн тоглолтыг үзүүлж хэсгээсээ гараад зогсохгүй хасагдах шатанд Английн шигшээг буулган авсан.
Исландын дасгалжуулагч Хэимир Халлгримссон энэхүү тоглолтыг “Исландын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том тоглолт” хэмээн илэрхийлсэн байна.
“Бидэнд Мэссигийн эсрэг гайхалтай зэвсэг байхгүй л дээ. Бид түүний эсрэг чадах бүхнээ гарган тоглох болно. Бид хамтдаа үүнийг хийх болно. Бид бие биендээ тусалж багаараа үүнийг хийхийг зорино.”
Статистик
Хоёр багтай холбоотой:
- Хоёр баг түүхэндээ анх удаагаа хоорондоо тоглох гэж байна
- Аргентин дэлхийн аваргын хэсгийн шатанд европийн багуудын эсрэг хийсэн сүүлийн 7 тоглолтондоо ганц л ялагдсан. 6 хожиж 2 тэнцэж 1 хожигдсон. Нэг хожигдол нь 2002 онд Английн эсрэг тохиосон.
- Аргентинчууд дэлхийн аваргад европийн багийн эсрэг хийсэн сүүлийн 4 тоглолтынхоо 3-д нь гоол алдаагүй. Гэсэн хэдий ч европийн багийн эсрэг сүүлийн хоёр тоглолтондоо гоол оруулж чадаагүй байна.
Аргентин:
- Аргентин 17 дахь дэлхийн аваргадаа оролцож байна. Сүүлийн 12 тэмцээнд дараалан оролцсон.
- Сүүлийн 12 дэлхийн аваргынхаа 11-д нь хэсгээсээ шалгарсан. 2002 онд гарч чадаагүй. Хэсэгтээ хийсэн сүүлийн 15 тоглолтоос 12 ялалт байгуулж 2 тэнцэж 1 хожигдсон. 2002 онд Англид хожигдсон
- Аргентин сүүлийн гурван дэлхийн аварга дараалж хэсгээ тэргүүлсэн.
- Өмнөд Америкийн бүсийн урьдчилсан шатанд Аргентинаас бага гоол оруулсан ганц баг нь Болив. Аргентин (19), Болив (18) багууд хамгийн бага гоолыг оруулжээ.
- Өмнөд Америкийн урьдчилсан шатанд Мэссигээс илүү гоол оруулсан ганц тоглогч нь Уругвайн Эдинсон Кавани. Мэсси долоо, Кавани арван гоол оруулжээ.
Исланд:
- Энэхүү тэмцээн Исландын оролцож хоёр дахь албан ёсны том тэмцээн. Өмнө нь 2016 онд анх удаагаа оролцсон нь европийн аварга байсан бөгөөд тус тэмцээнд шилдэг наймд шалгарч чадсан.
- 334,000 хүн амтай Исланд дэлхийн аваргад шалгарснаар дэлхийн аваргын түүхэнд дэх эрхээ авсан хамгийн жижиг үндэстэн болсон.
- Исланд 2016 оны европийн аваргаар хоёр дасгалжуулагчтай оролцсон. Хэимир Халлгримссон болон Ларс Лагербак. Лагербак 2016 оны европийн аваргын дараа ажлаа өгч Халлгримссон шигшээг ганцаараа дасгалжуулах болсон.