ДАШТ

Дэлхийн аваргад одгүй Хорватчууд Нигерийн эсрэг

(Photo by Boris Streubel – UEFA/UEFA via Getty Images)

Нигерийн Одион Игалогийн 29 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Вилфрид Ндиди гуяны арын шөрмөсний бэртлийн дараачаар бэртлээсээ эргэн ирсэн хэдий ч гараанд тоглох байж магадгүй.

Хамгаалагч Леон Балоган тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд пүрэв гарагийн бэлтгэлийг өнжсөн байна.

Хорватаас багийн туршлагатай тоглогчид болох Марио Манжүкич, Лука Модрич, Иван Ракитич, Ведран Чорлука нар гараанд гарахад ямар нэгэн асуудалгүй.

Бусад байрлалууд дээр гарах тамирчид тийм ч тодорхой бус байгаа. Иван Штринич ямартай ч зүүний хамгаалалтанд тоглох нь тодорхой болгоод байгаа ажээ.

Хоёр баг D хэсэгт багтсан бөгөөд тэднээс гадна Аргентин, Исландын багууд энэ хэсэгт байгаа. Мэргэжилтнүүд энэхүү хэсгийн өрсөлдөөн маш ширүүн байх тул энэ жилийн “үхлийн хэсэг” хэмээн нэрийдэж байгаа юм. Ялангуяа Нигер, Хорватын хоорондоо хийх энэхүү тоглолт хэсгээс гарах эсэхийг шийдэх маш чухал тоглолт билээ.

Нигер энэхүү хэсэгт байгаа багуудаас чансаагаараа хамгийн сүүлд бичигдэж байна. Гэсэн хэдий ч тэд сүүлийн 7 дэлхийн аваргын 6-д оролцсон туршлагатай. Харин тэдний хэсгийн Исландчууд дэлхийн аваргад анх удаагаа оролцож байгаа юм.

Сүпэр бүргэдүүд хочит Нигерийн шигшээ баг 1994, 1998, 2014 оны дэлхийн аваргуудад шөвгийн 16-д үлдэж байсан. Гэвч тэд 2014 оны дэлхийн аваргаар Босниг хожсон нь тэдний 1998 оноос хойш авсан дэлхийн аваргын анхны хожил байлаа.

1998 онд Хорватчууд дэлхийн аваргад оролцож гайхалтай амжилтыг үзүүлэн гуравдугаар байранд орсон. Түүнээс хойш тэд 2002, 2006, 2014 онуудад дэлхийн аваргад оролцохдоо алин дээр нь ч хэсгээсээ гараагүй.

Реал Мадридын найруулагч Лука Модрич, Барселонагийн Иван Ракитич, Интерын Иван Перишич нар Хорватын шигшээ багийн түлхүүр тоглогчид. Харин Нигерийн шигшээ багт Челсигийн экс тоглогч Жон Оби Микел, премьер лигийн Алекс Овоби, Виктор Мозез нар багаа тэргүүлэн тоглоно.

Хорватын довтлогч Никола Калинич:

“Хамгийн чухал зүйл бол гурван оноо цуглуулах. Манай бүрэлдэхүүний довтолгооны нөөц маш сайн учраас бидэнд айгаад байх зүйл байхгүй. Бид сайн тоглож довтолгооны тамирчиддаа олон боломж гаргаж өгөх нь чухал.”

Калинич евро-2016 тэмцээн дээр Испанийн эсрэг хожлын гоолыг оруулсан (Photo by Boris Streubel – UEFA/UEFA via Getty Images)

Нигерийн дасгалжуулагч Гернот Рор:

“Бид энэ хэсэгт орсондоо баятай байгаа. Учир нь бид хэрхэн хамтдаа энэ хэсэгт дээгүүр орохоо мэдэж байгаа. Нигерийн шигшээ баг Хорватын эсрэг тоглоход бэлэн”

Статистик

  • Хоёр баг анх удаагаа учраа тааран тоглох гэж байна
  • Хорватчууд хамгийн сүүлд Африкийн багийн эсрэг 2014 оны дэлхийн аварга дээр Камеруны эсрэг тоглож 4:0 харьцаатайгаар буулган авсан.
  • Нигер дэлхийн аваргад европийн багийн эсрэг хийсэн сүүлийн 6 тоглолтоос ердөө ганц хожил байгуулсан. Үлдсэн 5 тоглолтонд нь нэг тэнцэж 4 хожигдсон. Ганц хожил нь 2014 онд Босниг буулган авсан хожил байв.

Хорват

  • Хорват дэлхийн аваргын сүүлийн 7 тоглолтоос ердөө ганц хожил байгуулсан. Нэг хожиж 2 тэнцэж, 4 хожигдсон.
  • Мөн сүүлийн 11 тоглолтынхоо ердөө 2-д нь л хаалгандаа гоол алдаагүй гэсэн үзүүлэлтийг харуулжээ.
  • Хорват сүүлийн гурван дэлхийн аваргынхаа нээлтийн тоглолтонд бүгдэнд нь хожигдсон. Сүүлийн хоёр дэлхийн аваргадаа хоёуланд нь Бразилтай тоглосон.

Нигер

  • Нигер 6 дахь дэлхийн аваргадаа оролцож байна. 1994 онд анх оролцсон Нигерчүүд түүнээс хойш ганцхан дэлхийн аварга өнжсөн нь 2006 он байв.
  • Африкийн багуудаас хамгийн олон удаа дэлхийн аваргад оролцсон.
  • Нигер дэлхийн аваргын сүүлийн 12 тоглолтоо нэг л хожил авсан. 2014 онд Босниг 1-0-ээр хожсон.