Албан ёсны

2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексикд!

Нью-Иорк хотноо гурван улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид эрхээ гардан авлаа (Photo by Spencer Platt/Getty Images)

2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Америкийн Нэгдсэн улс, Мексик, Канад улсууд хамтран зохион байгуулах эрхтэй боллоо. Дэлхийн аваргыг зохиох улсыг тодруулахаар ФИФА-Ггийн 200 гариу гишүүн нууц санал хураалтыг өгсөн бөгөөд тус улсуудын эвсэл нийт гишүүдийн 67%-ын саналыг авч ялалт байгуулжээ. Үлдсэн 33%-ын саналыг Морокко авсан байна.

АНУ-ын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Карлос Кордиеро:

“Энэхүү нэр хүндийг хүлээн авах болсондоо маш их баяртай байна. Маш их баярлалаа. Хөлбөмбөг бол эв нэгдэл. Гайхамшигтай спорт, гайхалтай соёл. Өнөөдөр бид биш хөлбөмбөг ялалт байгуулж чадлаа”

Хамгийн сүүлд 2002 онд Япон болон Өмнөд Солонгос хамтран дэлхийн аваргыг зохиож байсан билээ. Харин хөлбөмбөгийн түүхэнд гурван улс хамтран зохион байсан түүх байгаагүй юм.