ДАШТ

ДАШТ -ний бүх цаг үеийн шилдэг 5 ганцаарчилсан тоглолт

ДАШТ -ний хоёр  дахь өдөр тэмцээний хэсгийн шатны, магадгүй тэмцээний хамгийн сонирхолтой тоглолтоор нэрлэгдэж байсан Португали, Испанийн шигшээ багуудын тоглолт явагдсан билээ.

Үндсэн цагт 3:3 харьцаатайгаар тэнцэж хоёр баг хоёул нэг оноог тоглолтоос халаасалсан юм.

Тус тоглолт нэг эрхмийн үдэш байсан нь түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын нэг Криштиану Роналдугийнх байлаа. Сочи хотын Олимпийн цэнгэлдэхэд явагдсан тоглолтод тэрээр Испанийн хаалганд 3 гоол оруулж багаа хожигдлоос аварсан билээ.

Түүний тоглолтыг олон мэргэжилтнүүд дэлхийн аваргын түүхэнд дотоор үлдэх тоглолтоор нэрлэж байна.

Тэгвэл түүхэнд бидний харсан Криштиану Ронадугийн тоглолтоос өөр хэн ямар гайхамшгийг бүтээсэн талаар Football Tribe -аас та бүхэнд танилцуулж байна.

Олег Саленко vs Камерун

1994 оны ДАШТ -ээр ОХУ -ын алдарт довтлогч Олег Саленко 5 гоол хийсэн нь тэмцээний түүхэн дэх анхны тохиолдол болж бүртгэгдэж байлаа. Мөн нэг тоглолтод цутгасан гоолынхоо ачаар

Зинедин Зидан vs Бразил

Алдарт Зинедин Зидан нутагтаа болсон ДАШТ -нд цомыг хамгаалагч Бразилын шигшээ багийн эсрэг шигшээ тоглолтод оруулсан хоёр гоол нь түүхэнд тодоор үлджээ.

Эусэбиу vs Хойд Солонгос

Хойд Солонгосчууд 3:0 -ын харьцаатай хошуучилж өөрсдийнхөө итгэчихсэн явах үед Хар ирвэс Эусэбиу 4 гоол оруулж тэднийг зүүднээс нь сэрээж байсан юм.

Сир Геофф Хөрст vs Баруун Герман

1966 оны шигшээ тоглолтод Английн алдарт хөлбөмбөгчин Геофф Хөрст Баруун Германы эсрэг гурван гоол оруулж улмаар Англичууд түүхэндээ анх удаа Дэлхийн аварга болж байсан юм.

Криштиану Роналдугийн Испанийн шигшээ багийн эсрэг хаттрик эдгээр шилдэг тоглолтуудтай ижил түвшинд яригдаж буй юм.