Хөлбөмбөгийн ДАШТ 21 дэх удаагийн тэмцээн Оросын холбооны улсад эхэллээ. ОХУ болон Сауди Арабын шигшээ багуудын тоглолтоор эхэлсэн тоглолт итгэмээргүй үр дүнгээр өндөрлөлөө.
Тоглолтын тооны харьцаа 5:0 -ээр өндөрлөж зохион байгуулагч, талбайн эзэн ОХУ шигшээ баг Лужник цэнгэлдэх хүрээлэндээ ялалт байгууллаа.
Тоглолт эхлээд удаагүй байхад буюу 12 дахь минутад Головины гоёмсог дамжуулалтаар Газински мөргөж гоол оруулснаар ДАШТ -ний нээлтэд Филлип Ламаас хойш эхний хүрэлтээр гоол оруулсан анхны тамирчин болсон.
Эхний үеийн ОХУ -ын шигшээ баг болон хөгжөөн дэмжигчдэд таагүй мэдээ гарч ирсэн нь багийн гол найруулагч Алан Загоевийн бэртэл байлаа. Гэсэн ч түүнийг орлож сэлгээгээр орж ирсэн Черишев 43, 90+1 минутад гоол оруулж бут ниргэхэд голлох үүргийг гүйцэтгэв.
Тоглолтын эцсийн цэгийг хөдөлгөөнгүй бөмбөгтэй сайн харьцдаг Головин хаалттай цохилтоос гоол оруулснаар талбайн эзэд 5:0 -н харьцаатай ялалт байгууллаа.