ДАШТ

Колумб: Хамэс дахин нэг удаа!

Багийн ахлагч: Радамэл Фалкао
Ерөнхий дасгалжуулагч: Хосэ Пекермэн
Хоч: Гурван өнгөтнүүд
FIFA-ын чансаа: 16
Дундаж нас: 27.3
Дундаж өндөр: 180.2 см
Түүхэн дэх хамгийн том хожил: Бахрайн 0:6 Колумб /2015 он/
Түүхэн дэх хамгийн том хожигдол: Бразил 9:0 Колумб /1957 он/
Бүх цаг үеийн мэргэн бууч: Радамэл Фалкао /29 гоол/
Хамгийн олон тоглолтонд оролцсон: Карлос Валдеррама /111 тоглолт/
Дэлхийн аваргад оролцсон: 6 удаа
Дэлхийн аваргын дээд амжилт: 2014 онд шөвгийн 8

H’ хэсэг

1 Колумб
2 Япон
3 Польш
4 Сенегал

1990 оны үед Карлос Валдеррамагаар ахлуулсан Колумбын шигшээ багийг Колумбын алтан үе гэж нэрлэдэг. Тухайн шигшээ баг задарсны дараачаар Колумбын шигшээ 2010 оныг хүртэл уналтын үеэ туулсан юм. 2010 оноос Колумбын шинэ алтан үе төрөн гарч Фалкао, Хамэс Родригэз тэргүүтэй залуус төрөн гарч шигшээн бүрэлдэхүүн хүчирхэг болсон. 2014 онд тэд дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн сайн тоглолтоо үзүүлж шөвгийн 8 хүрсэн бөгөөд залуу од Хамэс нь шилдэг мэргэн бууч болж байлаа. Тэгвэл тэрхүү бүрэлдэхүүн сууриа хадгалан 2018 оны дэлхийн аваргад ирж байна.

Урьдчилсан шатанд тэд бүсийнхээ том багуудын эсрэг маш муу тоглосон. Бразил, Чили, Уругвайн багуудаас нэг ч хожил салгаж чадаагүй. Гэсэн хэдий ч сул багуудаасаа бүрэн оноогоо цуглуулсаар дэлхийн аваргын эрхээ авсан.

Давуу тал

Бүрэлдэхүүний давуу тал Колумбын шигшээ багт бий. Тоглогчдыг харвал аль ч том багт аюул тарьж мэдэх хэмжээний хүчтэй. Ихэнх тоглогчид нь европт тоглодог бөгөөд зарим нь том багийн гол тоглогчид. 2014 онд энэ баг гол тоглогч Радамэл Фалкаогоо бэртэлд алдаж түүнгүйгээр оролцон шөвгийн найм хүрсэн. Энэ жил Фалкао тун давгүй формтойгоор дэлхийн аваргад ирж байгаа бөгөөд довтолгоо өмнөхөөсөө ч илүү хүчтэй ажиллах боломжтой. Фалкао, Хамэс Родригэз гэсэн хослол энэ дэлхийн аваргын хамгийн хүчтэй довтолгооны хослолуудын нэг байх нь ойлгомжтой. Тэдэн дээр Ювэнтүсийн Куадрадо, Арсэналын хаалгач Оспина зэрэг том багийн тоглогчид нэмэгдэнэ.

Радамэл Фалкао бэртлийн улмаас 2014 оны ДАШТ-ыг өнжсөн (Photo by Lokman Ilhan/Anadolu Agency/Getty Images)

Төвийн хамгаалалтанд Тоттенхэмийн гараанд гарч буй Дэвинсон Санчез болон Барселонагийн Мина нар тоглоно. Энэ жил дөнгөж 21 болон 23 настай залуучууд цаашдаа олон жил Колумбын хамгаалалтыг удирдана. Тиймээс энэхүү дэлхийн аварга хоёр тоглогчийн хувьд том ирээдүйнх нь эхлэх байх болно. Мина өөрийгөө харуулж Барсадаа гарааны эрх авахын төлөө тоглоно гэсэн үг.

Сул тал

Том багуудтай өрсөлдөх хэмжээний тоглогчидтой хэмээгдэж буй ч үр дүн тэдний талд гарахгүй байгаа. Дээр дурьдаж байсанчлан бүсийнхээ нэг ч том багийг буулгаж авч чадаагүй нь тэдний асуудал болж байна. Мөн шилдэг довтолгооны тамирчид нь 18 тоглолтонд ердөө 21 гоолыг оруулсан. 2014 онд эхний хүчирхэг даваа болох Бразилд 3:0-оор маш амархан хожигдсон. Энэ мэт том багуудын эсрэг тааруу үр дүнгүүд Колумбыг дагалдаж буй.

Фалкао, Хамэс нар Колумбын довтолгооны гол хүч байх болно. (Photo by Lokman Ilhan/Anadolu Agency/Getty Images)

Мөн Колумбын хагас хамгаалалтын шугаманд бүтээлч, довтолгоог удирддаг хүн хэрэгтэй байгаа. Хамэс довтолгоонд чухал тоглогч хэдий ч найруулга хийх, багаа сайн тоглуулдаг стиллын тоглогч биш. Энэ сул тал нь 2014 онд Бразилын эсрэг хожигдоход тод томруун харагдаж байлаа.

Багийн бүрэлдэхүүн

Хаалгач: David Ospina (Arsenal), Camilo Vargas (AC Deportivo Cali), Jose Fernando Cuadrado (CD Once Caldas)

Хамгаалагч: Cristian Zapata (AC Milan), Oscar Murillo (CF Pachuca), Santiago Arias (PSV Eindhoven), Yerry Mina (Barcelona),  Johan Mojica (Girona FC), Frank Fabra (CA Boca Juniors), Davinson Sanchez (Tottenham Hotspur).

Хагас хамгаалагч: Wilmar Barrios (CA Boca Juniors), Carlos Sanchez (RCD Espanyol), Abel Aguilar (AC Deportivo Cali), James Rodriguez (Bayern Munich), Juan Guillermo Cuadrado (Juventus), Mateus Uribe (Club America), Jefferson Lerma (Levante), Juan Fernando Quintero (CA River Plate).

Довтлогч: Carlos Bacca (Villarreal), Radamel Falcao Garcia (Monaco), Luis Muriel (Sevilla), Miguel Borja (SE Palmeiras), Jose Izquierdo (Brighton & Hove Albion).

Харах ёстой тоглогч

2014 оны дэлхийн аваргын шилдэг мэргэн бууч Хамэс Родригэз тухайн үедээ багийн лидер тоглогч статустайгаар оролцож байлаа. Фалкаогийн бэртэлтэй үед багийн түлхүүр тоглогч байх үүргийг аваад байсан Хамэс хүлээлтээс авч тухайн дэлхийн аваргын одуудын нэг байж чадсан юм. Тэгвэл энэ дэлхийн аваргад Фалкаотой хамт тоглох хэдий ч Колумбын найдвар нь Хамэс хэвээрээ байх болно.

Хамэс 2014 оны дэлхийн аваргын мэргэн буучаар тодорсон. (Photo by Leonardo Fernandez/Getty Images)

Таамаглал

“Колумбын тоглогчдын европийн лигүүдэд тоглож буй чансааг харвал тэд 2014 оных шигээ шөвгийн 8 хүрэх учиртай. Хамэс Родригэз, Радамэл Фалкао, Хуан Куадрадо, Дэвинсон Санчэз нар Колумбын түүхэн мөрөөдлийг биелүүлэхэд нь гол үүргийг гүйцэтгэх учиртай” Тито Пуччетти, ESPN

Хамэс Родригэз дахин мэргэн бууч болж чадах уу?

Vote to see the results
32% - 7 votes
30% - 261 votes