Дэлхийн хөлбөмбөг

Саудын Араб: 12 жилийн дараа эргэн ирж буй Арабууд

(Photo by Shadi Nsoor/Anadolu Agency/Getty Images)

 

Багийн Ахлагч: Осама Хавсави
Дасгалжуулагч: Хуан Антонио Пиззи
Хоч: Ногоон шонхорууд
ФИФА Ранк: 70
Бүх цаг үеийн мэргэн бууч: Мадид Абдулла
Хамгийн Олон тоглолтод оролцсон тамирчин: Мохамэд Ал-Дэаеа
Хол зөрүүтэй хожил: Тимор Лесте 0-10
Хол зөрүүтэй хожигдол: Арабын Нэгдсэн Эмират 13:0
ДАШТ өндөр амжилт: 1994 онд шөвгийн 16

 

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 15 хоног үлдлээ. ‘Football Tribe Mongolia’ -аас та бүхэнд зориулан цуврал нийтлэлүүдийг хүргэхэд бэлэн болоод байна. Цувралын хамгийн эхний шигшээ баг бол ДАШТ -нд дөрөв дэх удаагаа оролцох гэж буй ‘Ногоон Шонхорууд’ юм.

Дэлхийн хамгийн олон хүн амтай улсыг төлөөлөн оролцох гэж буй Саудын Арабчууд хоёр дэлхийн аварга өнжисний эцэст оролцох гэж байна.

Урьдчилсан шатнаас Азийн бүсээс хүчирхэг Японы араас эрхээ авсан тэдний хувьд хэд хэдэн дасгалжуулагч сольсны эцэст Хуан Антонио Пиззигээр удирдуулан ДАШТ-нд оролцох гэж буй.

А’ хэсэг

1 ОХУ
2 Уругвай
3 Египт
4 Саудын Араб

ДАВУУ ТАЛ:

Саудын Арабчууд Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний түүхэнд дэх магадгүй хамгийн сул хэсэгт багтсан. Тэд хэсэгтээ зохион байгуулагч ОХУ, Уругвай, Египт гэсэн гурван улстай багтсан нь тэдний хамгийн том давуу тал.

Тэд хэрвээ сайн тоглолт үзүүлж 1994 онд гаргаж байсан түүхэн амжилтаа давтах бүрэн боломжтой.

1994 онд анхны ДАШТ -дээ шөвгийн 16-д шалгарч байв. (Photo by Lutz Bongarts/Bongarts/Getty Images)

Хэсэгтээ аль нэг улсыг хожоод нэг улстай нь тэнцэхэд хэсгээс гарах найдлага бий болох боломжтой.

СУЛ ТАЛ: 

Тэдэнд ядаж нэг Европын том лигүүдэд тоглодог тамирчин байхгүй. 32 багаас ердөө 2 улс л бүх тамирчдаа дотоодын лигээс авч явж байгаагийн нэг нь тэд.

ДАШТ -ний эрх авахдаа тэд талбай дээрээ, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Япон, Солонгос гэх мэт тивийн хүчирхэг багуудтай маш сайн тоглосон. Гэвч тэд аялан тоглолт, гэрээсээ хол талбайд тийм ч сайн биш нь тэдний зочлон тоглолтуудаас харагдна.

ДАШТ -ний эрх авах зочлон тоглолтуудад Хойд Солонгосд хожигдож, Тайланд, Бахрайн, Оман зэрэг улсуудтай гоолгүй тэнцсэн нь сайн зүйл биш.

Саудын Арабын хөгжөөн дэмжигчид          (Photo by Shadi Nsoor/Anadolu Agency/Getty Images)

Саудын Арабчууд Орос явах эрх авах хүртлээ нийт 3 дасгалжуулагчийн нүүр үзсэн нь тэдний хамгийн том сул тал.

ОНЦЛОХ СТАТИСТИК

ХАРАХ ЁСТОЙ ТАМИРЧИН:

Саудын Арабын хамгийн авьяаслаг тамирчин бол Ал Шехри юм. Довтолгооны гол ачааллыг үүрэх Ал Шехри солгой хөлтэй зүүн жигүүрийн довтолгооны хагас хамгаалалтад тоглодог. Гэхдээ түүний талбайг мэдрэх мэдрэмж, чадвар зэрэгт үндэслэн түүнийг энэ ДАШТ -ээр довтлогчийн ард дэмжиж тоглох болов уу гэж мэргэжилтнүүд таамаглаж буй.

Ал Шехри өвөл солилцооны цонхоор ЛаЛигийн Леганис багт зээллэгээр очсон. Талбай дээр нэгч минутыг өнгөрүүлээгүй ч гэсэн Испанийн лигийн багтай бэлтгэл хийж тоглолтын системээс суралцсанд нь Саудын Арабчууд найдаж байгаа. Өдгөө 27 настай залууг зээллэгээр яваад ирэхдээ биеийн хөгжил, тэсвэр зэрэг нь илт мэдэгдэхүй сайжиржээ.

Багийн Бүрэлдэхүүн:

Хаалгач: Ассаф Ал-Карни, Мохассэд Ал-Овайс, Яассер Ал-Мусайлем, Абдулла Ал-Маюуф

Хамгаалагч: Мансуур Ал Харби, Яассер Ал-Шахрани, Мохаммэд Ал-Брейк, Саээд Ал-Мовалад, Мотаз Хавсави, Осама Хавсав, Омар Хавсави, Мохаммэд Жахфали, Али Ал-Булаихи

Хагас Хамгаалагч: Абдулла Ал-Хайбари, Абдулмалек Ал-Хайбри, Абдулла Отаяф, Тайсээр Ал-Жассим, Хоуссайн Ал Могахви, Салман Ал-Фараж, Наваф Ал-Абед, Мохамэд Канно, Хаттан Бахебри, Мохаммэд Ал-Квикби, Салем Ал-Давсари, Ехая Ал-Шехри

Довтлогч: Фахад Ал-Муваллад, Мохаммад Ал-Сахлави, Муханнад Ассири

Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд багаа удирдан оруулж буй дасгалжуулагчид дунд цалингаараа эхний аравт бичигдэж буй Хуан Антонио Пиззи дэлхий нийтэд ‘гэнэтийн бэлэг’ барьж чадах болов уу?

Сауди Арабын шигшээ баг ямар амжилт үзүүлэх вэ?

Vote to see the results
30% - 5 votes
32% - 9 votes
32% - 0 votes