Наймаа

25 жилийн өмнө Ферги Буффоныг авах гэж байв

Италийн төдийгүй Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд төрсөн хамгийн агуу хаалгачдын нэг Жианлуижи Буффон Ювентүс клубээс зодог тайлж байгаагаа зарласан билээ.

Ж.Буффон ердөө 17 настайдаа мэргэжлийн тамирчнаа замналаа Парма клубын төлөө эхлүүлж байсан. Улмаар 6 жилийн дараа Италийн төдийгүй Европын хамгийн хүчирхэг багуудын нэг Ювентүсрүү 52 сая еврогоор зарагдаж шуугиан тарьж байв.

2000 оны Европын аваргаас эхлэн өөрийн сүпэр тоглолтуудаа толилуулж эхэлсэн Буффоны хувьд үүнийг хүртэх эрхтэй байлаа.

Гэвч энэ үйл явдлууд эхэлхээс өмнө түүнийг ахлах сургуулийн сурагч байхад түүхэн дэх хамгийн агуу эрхэм Буффоныг авах гэж байв. Манчестэр Юнайтэд клубын дасгалжуулагч Сир Алекс Фергусон түүнийг 15 настай байхад Англид гэр бүлээрээ суурьшихийг санал болгож байжээ.

Энэ талаар түүний төлөөлөгч:

Фергусон үнэхээр галзуу байсан.

25 орчим жилийн өмнө түүнийг Манчестэрд ирэхийг санал болгож байсан.

Ферги бүх гэр бүлээр нь Англид урьж Италийг орхих талаар ухуулж байсан.

Буффон зөвшөөрөөгүй тэр маш залуу байсан. Тэр эрт оддын өвчин нэрвэгдэхээс болгоомжилсон. Гэвч эрхэм Сир Алекс Фергусон гүн сэтгэгдэл үлдээсэн.

Буффонд үргэлж Манчестэр таалагдсаар ирсэн. Учир нь тэдний соёл, уламжлал нь Ювентусыг санагдуулдаг.

Ж.Буффон Ювентүс клубын төлөө дахин тоглохгүй хэдий ч замналаа ингээд дуусгахгүй байж магадгүй талаар хэвлэлүүд бичиж буй. Түүнийг Манчестэр Юнайтэд, ПСЖ клубуудэд ирнэ хэмээн таамаглаж буй.