
Хирона руу аялах
Барселона болон Камп Ноугаар аялж биширэхээс гадна Каталоноос гаралгүйгээр ойрхон байрлах Хирона руу аялж цэнгэлдэхийг нь үзэж болно. Та Каталоноос гарахгүй хэдий ч маш өөр уур амьсгалыг мэдрэх болно. Хэрвээ Хирона баг өдөр нь тоглолттой байвал энэ өдрийн аялал байх болно.
Тэд Испанийн лигтээ анхны тоглолтоо 2017 онд хийсэн бөгөөд тус тоглолтыг нутгийнх нь маш олон хүн үзэж байлаа.
Монтиливи цэнгэлдэх хүртэл галт тэрэгний буудлаам ердөө 30 минут л алхана. Гэхдээ та тоглолтын тасалбар дуусахаас өмнө тасалбараа амжиж аваарай.
Сант Пэрэ Галлигантсын ойролцоо байрлах Хирона Катедралсын Ромын үеийн архитектурын шийдлийг фэнүүд сонирхох нь гарцаагүй. Энэ нь хотын төвд байрладаг.

Хурдан галт тэрэг
Испанийн хурдан галт тэргүүд үнэхээр хурдан мөн хямд үнэтэй. Хирона орох тасалбар 17 евро. 40 минутын аялалаар та тав тухтай орчинг мэдэрхээс гадна гайхалтай үйлчилгээг авах болно. Тасалбараа шууд авах боломжтой ч өмнөх өдөр захиалах хэрэгтэй гэж зөвлөе.