Ла лиг

Аялалын Зөвөлгөө: Барселона

Барсагийн музей

Барсагийн музей нь Камп Ноуд байрладаг бөгөөд хөгжөөн дэмжигчдэд нь Барселонагийн түүхтэй таницлах боломжийг олгодог. Барселона багийн бүх цом байрладгаас гадна Салвадор Дали, Миро, Антони Тапис нарын урласан гайхалтай бүтээлүүд бий.

Музейгийн тасалбар нь аялалын нэг хэсэг хэмээн тооцогдох боломжтой бөгөөд мөн та талбайд гарах туннелээр орж Лео Мэсси, Роналдиньо, Ирхан Круйфф зэрэг домгуудын явсан газарт хөл тавих боломжтой.

Музейн тасалбар

Музейрүү орох тасалбарыг та Барселонагийн албан ёсны сайтаас худалдан авах боломжтой. Цаг  болон зэрэглэлээс сонгон үзвэрүүдийг үзэх боложмтой. Өндөр зэрэглэлийн үзвэрийн багц нь музей, дурсгалт газруудаас гадна Барселона клубын тамирчдын хувцас солих өрөөнд орох боломжтой байдаг. Музей болон Цэнгэлдэхийн аялал нь Барселона хот дахь хамгийн алдартай аялалын хөтөлбөрүүдийн нэг учир танд тасалбараа урьдчилан захиалаарай гэж зөвлөж байна.