Европын хөлбөмбөг

Буффон зодгоо тайлж буйгаа зарлалаа

Ювентүс багийн ахлагч Жанлужжи Буффон өнөөдөр хэвлэлийн бага хурлаар зодгоо тайлж буйгаа зарлалаа.  Энэ жил 40 настай Итали хаалгачийн хувьд багийнхаа хамтаар аваргуудын лигт түрүүлж үзээгүй ч шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аварга цолыг 2006 онд хүртэж байсан удаатай. Дэлхийн түүхэнд төрсөн хамгийн агуу хаалгачдын нэг гэгддэг тэрбээр энэ жил Италийн шигшээ багтайгаа хамт дэлхийн аваргад зодоглохоор төлөвлөж байсан ч чадаагүй. Тэд урьдчилсан шатанд Шведийн шигшээ багт хожигдож ОХУ-г зорих боломжгүй болсон юм.

Тэрбээр энэ жил аваргуудын лигт шөвгийн наймд Реал Мадридад хожигдож хасагдсан. Тус тоглолтын үеэр Буффон шүүгч рүү дайрч улаан хуудас авч талбайг чөлөөлсөн.

Харин зодгоо тайлахаасаа өмнө тэрээр энэ үйлдлээсээ хүлцэл өчиж, дахиж шүүгчтэй тогловол түүнийг тэврэхэд ч бэлэн байна хэмээн онцлон хэлэв.

Буффон сүүлчийнхээ улиралд хоосонгүй буцаж байгаа бөгөөд италийн лигтээ ээлжит удаагаа түрүүлсэн. Тэрээр карьерынхаа туршид нийт 1050 тоглолтыг талбайд хийжээ.