Албан ёсны

Рүүнигийн дараагийн зогсоол Уашингтон ДС

Сүүлийн 14 жилийн хугацаанд Английн хөлбөмбөгийн нүүр царайгаар нэрлэгдэж байсан Уэйн Рүүни карьерийнхаа сүүлийн жилүүдийг Америкийн лигт өнгөрүүлэхээр боллоо. Түүний дараагийн зогсоол нийслэл хотын баг болох Уашингтон ДС Юнайтэд баг байх гэнэ.

Талууд хоорондоо тохиролцсон бөгөөд жилийн 12.5 сая паунд авахаар тохиролцсон талаар BBC мэдээллээ. Тэрээр 2020 оны “MLS” -ын улирлыг дуустал тоглохоор гэрээг байгуулсан юм.

Уэйн Рүүни өнгөрсөн зун Манчестэр Юнайтэд клубээс буцаад Эвэртон клубдээ очсон юм. Тэрээр карьераа Эвэртон клубээс эхэлж байхдаа онцгойрч улмаар тэр зундаа Манчестэр Юнайтэд клубруу тухайн үеийн хамгийн өндөр үнэтэй наймаагаар нэрлэгдэж шуугиан тарьж байсан юм.

Түүнийг Эвэртон клубын дасгалжуулагч Сэм Эллэрдайс багтаа үлдээхийг хүсэж байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлж байсан ч ийнхүү Уэйн Рүүни анх удаагаа Англиас өөр улсын багт тоглохоор боллоо.