Наймаа

МанСити шинэ бай Клуйвэрт

Сар хүрэхгүй хугацааны дараа албан ёсоор зун солилцоо наймааны цонх нээгдэх гэж байна. Жилийн хамгийн хөдөлгөөнтэй энэ үед багууд өөрсдийн бүрэлдэхүүнээ зузаатгаж аваад ирэх улиралдаа бэлддэг заншилтай билээ.
Энэ улиралд Английн Премьер лигт ноёронгуй байсан Манчестэр Сити ирэх зуны солилцоо наймааны цонхоор Жастин Клуйвэртийг авах талаар Манчестэр Сититэй хамгийн ойр байдаг сэтгүүлч Данкан Кастлэ мэдээллээ.

Жастин Клуйвэртийг Европын хэд хэдэн том багууд сонирхож байгаа бөгөөд тэдний өрсөлдөгч Манчестэр Юнайтэд хүртэл араас эрчимтэй хөөцөлдөж буй юм.

Жастин Клуйвэрт нь 2000 -аад оны Нидерландын алдарт довтлогч Патрик Клуйвэртийн хүү юм. Одоогийн дасгалжуулагч Пеп Гуардиолатай хамт Барселона клубд тоглож байсан юм.

Жастин Клуэйвэрт нь өдгөө 19 настай Нидерландын Аякс клубд жигүүр довтлогчийн байрлалд тоглодог юм.