Шуум

Г.Бэйлийн ирээдүй хэрхэх бол?

Ирэх зуны солилцоо наймааны цонхоор багаа сэлгэх хамгийн өндөр магадлалтай тоглогчдын нэг нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй тамирчдын нэг Гарэт Бэйл байгаа билээ.

Түүний сүүлийн 2 улиралд бэртэл гэмтлээс салахгүй байгаа байдал нь олон аналист, мэргэжилтнүүдийг эргэлзээг төрүүлээд буй.

2013 онд Тоттенхэм клубээс дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин болж ирж байсан Гарэт Бэйлийг Италийн аварга загаснуудын нэг Интэр Милан клуб сонирхож байгаа талаар Independent мэдээллээ.

Интэрээс гадна Английн Манчестэр Юнайтэд сонирхож байгаа юм. Сүүлд гарсан мэдээллээр түүнийг буцаад Тоттэнхэмдээ очиж магадгүй гэсэн мэдэээл гарсан. Ирэх зун Реал Мадрид Харри Кэйний араас явах бөгөөд түүний “хавчуурганд” Бэйлийг оруулж магадгүй байгаа юм.

Уэльс хагас хамгаалагч Гарэт Бэйлийн Реал Мадридтай хийсэн гэрээ 2022 онд дуусгавар болох юм.