Аваргуудын Лиг

Хагас шигшээгийн сугалаа маргааш

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн шөвгийн 4 багийн нэрс тодорлоо. 

Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Английн нэр төрийг Ливерпүүл клуб хадгалж шөвгийн дөрөвт шалгарсан. Шөвгийн наймын шатны хамгийн сул сугалаагаар тодроод байсан Барселона болон Рома клубуудын тоглолтод “итгэмээргүй” зүйл тохиолдож Рома клуб хагас шигшээд шалгарлаа. 

Аваргуудын лигийн сүүлийн 2 жилийн аварга, нийт 12 удаа аваргалж байсан Реал Мадрид, Гермаы босоо аварга Баерн Мюнхэн клубууд хагас шигшээд шалгарлаа. 

Шөвгийн дөрвөн багийн сугалаа манай цагаар 4-р сарын 13 –ны 19:00 цагаас Францын Нён хотноо зохион байгуулагдана.