Албан ёсны

М.Рохо 2021 он хүртэл гэрээгээ сунгалаа

2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины шигшээ багийн зүүн хамгаалалтад тоглож том багуудын анхааралд өртөж байсан Спортинг Лисабоны Маркос Рохо өдгөө Манчестэр Юнайтэд клубд харьяалагдаж буй билээ.

2014 онд 16 сая еврогоор Манчестэр хотод ирж байсан тэрээр багтайгаа шинэ гэрээг үзэглэж 2021 он хүртэл улаан өмсгөлтэйгөөр тоглохоор боллоо.

Манчестэр Юнайтэд клубын өмсгөлтэй 4  жил тоглохдоо Лигийн цом, ФА цом, Европа лиг тэмцээнүүдэд түрүүлсэн юм.

11-р сард авсан бэртлээсээ болж хагалгаанд орсон тэрээр энэ улиралд 10 тоглолтод оролцоод байгаа юм. Түүний бэртэл илааршиж байгаа бөгөөд 4-р сард ирэх ажээ.