Монголын хөлбөмбөгийн Хүрхрээ Үндэсний лигийн улирлын тоглолтууд сарын дараа эхлэх гэж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн солилцоо наймааны цонх хаагдахад хэдхэн өдөр үлдээд байгаа билээ.
Монголын хамгийн залуу бүрэлдэхүүнтэй клуб болох Дэрэн клуб ирэх улиралд багтаа хоёр Япон тамирчин тоглуулахаар боллоо. Хоёр тамирчин хоёул өмнө нь Монголын лигт тоглож байсан туршлагатай тамирчид юм.
Тацуя Нишио өдгөө 22 настай довтлогчийн байрлалд тоглодог Япон эрийн хувьд өнгөрсөн улиралд Хүрхрээ дээд лигийн Хоромхон клубд тоглож байсан юм. Харин туршлагатай хамгаалагч Мизухо Сасакигийн хувьд өмнө нь ФС Улаанбаатар, СэлэнгэПресс клубуудэд тоглож байсан юм.
Харин 2018 оны Хүрхрээ лигт Дэрэн клубд тоглохоор хоёр тамирчид гэрээ байгууллаа.