Германы шигшээ багийн болон Боруссиа Дортмунд клубын түлхүүр тоглогчдын нэг Марко Ройс клубтэйгээ 2023 он хүртэл үлдэхээр боллоо. Тэрбээр өнгөрсөн улирлын төгсөлд шөрмөс хэсгээр хүнд бэртэл авч 6 сарын турш талбай дээр гараагүй байсан юм. Гэвч 2018 оны 1 дүгээр сард бэртлээсээ ирсэн ч, тун удалгүй бэлтгэл дээрээ хөлөө бэртээснээр 1 сарын хугацаанд талбайд гараагүй билээ.
Ройсын хувьд энэ улиралд 7 тоглолтонд 3 гоолыг оруулаад байна. Мөн Боруссиа Дортмунд клубын төлөө 2012 оноос хойш нийт 196 тоглолтонд 92 гоол, 61 гоолын дамжуулалтыг өгөөд байна.
Хамгийн “Азгүй” гэгддэг М.Ройсын хувьд 2014 оны Бразилийн Риод явагдсан ДАШТ, 2016 оны ЕАШТ-нд бэртлийн улмаас өнжсөн юм. Харин ирэх зун ОХУ-д зохион байгуулагдах ДАШТ-нд шигшээ багаа төлөөлөн оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.