Премьер Лиг

Кристал Палас – Нюкасл

Английн Премьер Лигийн 26 дугаар тойргийн хүрээнд явагдах Кристал Палас болон Нюкасл багуудын тоглолт Сэлхөрст Парк цэнгэлдэх хүрээлэнд явагдахад хэдхэн цаг үлджээ.

Хоёр баг хоёул рэлэгашион зон буюу доод лигрүү унах бүсээс ердөө 2 оноо илүү  яваа бөгөөд хэн, хэнд нь оноо хэрэгтэй, тун хариуцлагатай тоглолтуудын нэг юм.

Кристал Палас клубээс Бакари Сако бэртлийн улмаас тоглолтод оролцохгүй болсон. Харин Ёхан Кабая, Мохамэд Сахо нар талбайд гарна гэсэн сайн мэдээ талбайн эздэд байна.

Харин Шаазгайнуудын шинэ довтлогч Слимани ташааны бэртлээс болж талбайд гарах боломжгүй болжээ. Шинэ хаалгач Мартин Дубравка, Роб Эллиот нар тоглолтод оролцох боломжтой болсон бол Флориан Лэжэүн, Жесүс Гамэз нар бэртлийн улмаас тоглолтод оролцох боломжгүй болжээ.

ДАСГАЛЖУУЛАГЧИД ЮУ ХЭЛЭВ?

Кристал Палас клубын дасгалжуулагч Рои Хожсон: 

Биднийг сүүлд Кристал Палас клубтэй өмнө тоглосноос хойш зарим зүйлүүд өөрчлөгдсөн. Тэр үед бид бага зэрэг тогтворгүй байсан. Одоо бид тийм биш.

Нюкасл клубын дасгалжуулагч Рафаел Бэнитез:

Тэд бол сайн тамирчидтай сайн баг. Энэ цэнгэлдэхэд оноо авахад тун хүнд. Гэвч бид өөрсдөдөө итгэх хэрэгтэй. Бид хийж чадна. Бид доошооо унах бүстэй ойрхон байна. Бид өөр нэгэн маш том сорилтоос амьд гарах хэрэгтэй.

ТООН МЭДЭЭЛЭЛ

ХООРОНДЫН ТОГЛОЛТ

  • Кристал Палас Нюкаслыг хүлээж авсан сүүлийн 5 тоглолтынхоо дөрөвт нь хожигдсон. Үлдсэн нэг тоглолтод хожсон бөгөөд уг тоглолт 5:1 -н харьцаатай өндөрлөж байв.
  • Нькасл Кристал Паластай тоглосон сүүлийн 14 тоглолтдоо ердөө 1 удаа хожигдсон. 10 удаа хожосон, 4 тэнцсэн, 1 хожигдсон.

Кристал Палас

  • Кристал Палас Анлийн Премьер Лигийн сүүлийн9 тоглолтдоо ердөө 1 удаа хожигдсон. Сүүлийн гэртээ хийсэн тоглолтдоо хаалгаа хуураа манаж гоол алдаагүй.
  • Бүргэдүүд боломжит 27 онооноос 16 оноо аваад байна.
  • Кристал Палас клуб Нюкасл клубд улирлын эхний хагасд 1:0 харьцаатайгаар хожигдсны дараах 16 тоглолтод ердөө 1 удаа хожигдсон. Харин Нюкасл 10 удаа хожигджээ.
  • Кристиан Бэнтэкэ талбай дээрээ хийсэн сүүлийн 10 тоглолтдоо гоол оруулаагүй. 780 минутын туршид 22 удаа хаалгаруу цохисон ч гоол оруулаагүй байна.

Нюкасл Юнайтэд

  • Шаазгайнууд сүүлийн 5 тоглолтдоо 1 хожигдсон. 1 хожил, 3 тэнцээ, 1 хожигдол
  • Нюкасл энэ улиралд 13 удаа хожигдоод байна. Тэднээс илүү их хожигдсон нэг л баг байгаа. /Свонси/
  • 2015-2016 оны улиралд тэд Английн Премьер Лигт яг одоогийнх шигээ амжилтыг үзүүлж доод лигрүү унаж байв.
  • Рафаел Бэнитез Рои Хожсон уулзсан сүүлийн 6 тоглолтдоо ердөө 1 удаа хожигдож байсан. 3 удаа хожиж, 2 удаа тэнцэж байв.