Наймаа Албан ёсны

МЕСУТ ӨЗИЛ 2021 ОН ХҮРТЭЛ ГЭРЭЭГЭЭ СУНГАЛАА

Арсенал клуб болон Германы шигшээ багийн түлхүүр тоглогчдын нэг М.Өзил 2021 он хүртэл гэрээгээ сунгалаа. Гэрээ сунгахаас өмнө Арсенал клубээс Манчестер Юнайтед клубруу шилжсэн Алексис Санчесын хамт гэрээгээ сунгахгүй, цалин хангалтгүй гэсэн мэдээлэл цацагдаж байсан боловч энэ бүх эргэлзээг тайлж М.Өзил гэрээгээ ийнхүү сунгалаа.

Мөн 29 настай Герман залуу цалингийн хувьд хангалтгүй гэж мэдэгдэж байсан ба өнөөдөр түүний цалинг шинэчилж 7 хоногийн 350,000 фунт стерлингийн авахаар болсон байна. Ингэснээр М.Өзил Арсенал клубын хамгийн өндөр цалинтай тоглогч болж байгаа юм.