Европийнн хөлбөмбөгийн хамгийн сониролтой үеүүдийн нэг бол өвлийн солилцоо наймааны цонх байдаг билээ. Лигүүдийн улирал тэг дундаа орж багууд амжилт гаргахын тулд ямар байрлал дээр хүчээ сэлбэх шаардлагатайгаа анзаарч, гэрээ нь дуусаж буй тамирчдаа үнэгүй алдахгүйн тулд хямд ч хамаагүй зардаг үе билээ. Хөлбөмбөг сонирхогчдын хувьд унших, чих тавих мэдээтэй сар болж өнгөрдөг билээ.
Буурал тивийн хамгийн сонирхолтой, үзүүштэй тоглолттой гэж нэрлэгддэг Английн Премьер Лигийн багууд өвлийн солилцооны цонхоор тун идэвхтэй байлаа. Хамгийн үнэтэй гэсэн хэд, хэдэн амжилтууд эвдэгдэж, удаан хүлээсэн солилцоонууд явагдлаа.
Багтаа сэтгэл хангалуун бус байгаагаа ил болон далдуур цөөнгүй удаа мэдэгдэж байсан Алексис Санчес Улаан чөтгөр боллоо. Түүний танилцуулгыг Манчестэр Юнайтэд сошиал орчинд тун гоёмсогоор хийж ярианы гол сэдвүүдийн нэг болсон билээ.
Ливепүүл, Манчестэр Сити багууд наймааны рекордоо Виргил Ван Дейк (75 сая паунд), А.Лапорте (57 сая паунд) нарыг худалдан авч шинэчлэсэн. Арсенал Алкесисаа хоосон алдалгүй Армен авьяастан Мхитэряныг өөсрдийн болгож чадсан. Росс Барклиг Челсирүү явуулсан Эвэртон Арсеналаас Тео Уолкотт 20 сая паундаар авсан билээ. Эдгээр шилдэг тоглогчид эхний тоглолтдоо хэрхэн тоглосон бэ?