Наймаа

П.Обамеянг Арсеналд ирэхэд ойрхон байна

Өвлийн солилцоо наймааны цонхын гол дүр нь Арсенал клуб байгаа билээ. Тэд зах зээл дээр хамгийн идэвхитэй байж цөөнгүй тоглогчдыг багаас явуулж хэдэн хэдэн тамирчдыг багтаа нэгтгээд буй билээ.

1-р гарснаас хойш хамгийн удаан хэвлэлээр бичигдэж буй нэрс бол Арсенал, Пьер-Эмерик Обамеянг гэсэн нэрүүд хэвлэлийн нүүрийг тахалж байна. Тэгвэл энэхүү наймаа бодит болоход ойрхон ирлээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Арсенал клуб Боруссиа Дортмунд клубд 60 сая фунтыг санал болгож байгаа нь солилцоог бүтэхэд ойрхон болгож байгаа юм.

Арсенал, Боруссиа Дортмунд клубууд солилцооны цонх нээгдсэн цагаас хойш Обамеянгийг авах тал дээр санал солилцож байсан бөгөөд Дортмунд Франц довтлогч Олив Жируг солилцоонд хамруулах сонирхолтой байсан ч Арсенал түүнийг явуулgхыг хүсээгүй юм.

Лондонгийн баг одоогийн байдлаар Алексис Санчесийг Манчестэр Юнайтэдруу, Тео Валкотыг Эвэртонруу, Франсис Кокленийг Валенсиаруу тус тус явуулаад байна.

Харин энэ цонхоор Манчестэр Юнайтэдаас Хенрик Мхитаряныг, залуу төвийн хамгаалагч К.Мавропаносыг Грекийн лигээс авчраад.

Боруссиа Дортмунд клубын Габон довтлогч Пьер-Эмерик Обамеянг энэ улиралд 24 тоглолтод оролцож 21 гоолыг оруулаад байна.

Обамеянг Арсеналд хэрэгтэй байгаа тамирчин мөн үү?

Vote to see the results
31% - 20 votes
32% - 2 votes