22 тойргийн турш нэг ч хожигдолгүй амсаагүй явсан лигийг тэргүүлэгч Манчестер Сити Ливерпүүлийн талбайд зочилж ялагдал хүлээлээ. Улирлынх анхны хожигдлыг нь амсуулсан Ливерпүүлчүүд өрсөлдөгчөө 4-3 харьцаатайгаар буулган авсан бөгөөд 15 жилийн турш Манситигийн эсрэг талбайдаа хожигдоогүй гэсэн амжилтаа хадгалж чадсан байна.
Тоглолтын эхний гоолыг Алекс Окслэйд Чэмберлэйн оруулсан бөгөөд улмаар тоглолтын 68 дахь минут гэхэд тоо 4-1 болж талбайн эздийн илт давуу байдал шилжсэн. Гэвч Манчестер Ситичүүд сэргэлт авч тоог 4-3 болгож ойртуулсан бөгөөд тоглолтын эцсийн минутанд тоог 4-4 болгох боломжтой байсан ч боломжоо алдсанаар тоглолт Ливерпүүлийн ялалтаар өндөрлөсөн байна.
Манчестер Сити энэхүү тоглолтонд ялагдал хүлээсэн ч лигээ 62 оноотой итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна. Ливерпүүл тун чухал 3 оноо авсны дараагаар 47 оноотой болж 3-р байранд бичигдэж буй Челситэй оноо тэнцжээ.