Премьер Лиг

Челси vs Лэистэр Сити

Челси эсрэг Лэистэр Сити. Английн Премьер Лигийн 23 дугаар тойргийн хүрээнд Челси – Лэистэр багуудын тоглолт Лондон хотын Стэнфорд Бриж цэнгэлдэх хүрээлэнд явагдна.

Өнөөдрийн тоглолтод Челси клуб ямар нэгэн бэртэл гэмтлийн асуудалгүй тоглолтод оролцох юм. Харин тэдний өрсөлдөгч Лэистэр клубын мэргэн бууч Жэими Варди бага зэрэг цавины асуудлаас шалтгаалан тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Мөн багийн хамгаалагч нар болох Вес Морган, Дэнни Симпсон нар гуяын арын шөрмөсний бэртлийн улмаас тоглолтыг өнжихөөр болоод байна.

Язгууртнуудын шинэхэн тамирчин Росс Баркли Челси клубын өмсгөлтэй эхний тоглотдоо оролцох боломжтой

ДАСГАЛЖУУЛАГЧИД ЮУ ЯРИВ?

Челси клубын дасгалжуулагч Антонио Конте өөрийн ирээдүйн талаар

Клубтэй байгуулсан гэрээнд маань дахиад нэг жил бий. Гэхдээ бүхий л зүйлүүд боломжтой. Зарим мөчид чи энд байх болно, зарим мөчид чамайг орлохоор чиний ажлыг хийхээр хэн нэг нь энд ирсэн байх болно.

Нөхцөл байдал надад хэвийн байгаа. Гэвч бид өнгөрсөн улиралд ФА цомын шигшээд шалгарсан мөн Премьер лигт түрүүлсэн. Энэ бол дасгалжуулагчийн клубын түүхэнд хийсэн зүйл.

Бусад клубууд ийм зүйл хийдэггүй.

Лэистэр клубын дасгалжуулагч Клаудэ Пуэл: Бид Челсиг аваргууд гэдгийг мэднэ. Бид асуудалтай нүүр тулах гэж байна. Бидэнд гайхалтай тамирчид, чанартай бүрэлдэхүүн мөн бид улирлын  бүхий л хугацаанд багтаа сайн хандлагийг болгосон.

Миний бодлоор манай багийн тоглолт сайн багийн эсрэг бидэнд үргэлж таатай нөхцөл байдал боломжууд гарч ирж байсан. Яг л Манчестэр Юнайтэд, Тоттенхэм багуудын эсрэг хийсэн тоглолт шиг.

ТООН ҮЗҮҮЛЭЛТ

Хоорондын тоглолт:

  • Лэистэр сүүлийн 14 хоорондын тоглолтод 12 хожигдсон. АПЛ -н Аваргаар тодорсон жилдээ л хожигдоогүй.
  • Челси Стэнфорд Бриж цэнгэлдэх хүрээлэндээ 1965 оноос хойш ердөө 1 удаа хожигдсон. (2000 оны 9-р сард 2:0 харьцаатайгаар ялагдал хүлээж байв.) Нийт 26 тоглолт

Челси

  • Цэнхэрүүд гэртээ хийсэн сүүлийн 7 тоглолтодоо дараалан ялалт байгуулаад байна. Мөн сүүлийн 5 тоглолтдоо хаалгандаа гоол алдаагүй ялалт байгуулсан.
  •  Антонио Конте гэртээ хийсэн 30 тоглолтоос 25 тоглолтод нь ялалт байгуулаад байна. Өмнө нь энэхүү амжилтыг Жосе Моуриньо, Карло Анчелотти нар үзүүлж байсан ч 31 дэх тоглолтдоо ялагдал хүлээж байсан.
  • Челси лигийн сүүлийн 6 тоглолтдоо ялагдал хүлээгээгүй. Боломжит 18 онооноос 14 оноо аваад байна.
  • 2015-2016 оны улиралд Данни Дринкватэр, Нголо Канте нар Лэистэр клубын хамтаар аварга авч байсан.
  • Өнгөрсөн улирлаас хойш Маркос Алонсо 12 гоол оруулаад байна. Түүнээс олон гоол оруулсан өөр хамгаалагч байхгүй.

Лэистэр

  • Лэистэр шилдэг зургаан багийн эсрэг хийсэн сүүлийн 12 зочлон тоглолтоос ялалт байгуулаагүй. Одоогоор 5 дараалан ялагдсан байна.
  • Лэистэр 2017 оны сүүлийн тоглолтоо ялалтаар үдсэн. Хэрвээ тус тоглолтоос ялалт аваагүй бол хожилгүй 5 тоглолт хийх байсан.
  • Тэд сүүлийн 2 зочлон тоглолтдоо ялагдал хүлээгээд байна.
  • Жэими  Варди шилдэг 6 багийн эсрэг хийсэн 41 тоглолтод 22 гоол оруулсан.