Премьер Лиг

Тоттенхэм – Эвертон

Английн премьер лигийн 23-р тойрогт Тоттенхэм Вемблидээ Эвертоныг хүлээн авч тоглоно. Эвертон 27 оноотой хүснэгтийн 9-р байранд бичигдэж байгаа бол Тоттенхэм 41 оноотой 5-р байранд явж байна.

Бэртэл

Тоттенхэмийн хагас хамгаалагч Харри Винкс шагайны бэртлийн улмаас энэхүү тоглолтыг өнжинө.

Дэнни Рөүз болон Тоби Алдервэйрэлд нар бэртлээсээ эргэн ирэх арай болоогүй байгаа тул Винксын хамтаар тоглолтонд оролцох боломжгүй тоглогчдын жагсаалтанд багтсан.

Эвертоны 27 сая еврогийн үнэтэй наймааны эзэн Тосун энэ тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байна.

Дасгалжуулагчид юу ярив?

Тоттенхэмийн менежер Маурисио Почеттино: “Харри Кэйн Тоттенхэмийн хамтаар түрүүлж, цом өргөнө гэдэг түүнд үнэхээр гайхалтай хэрэг байх болно. Мэдээж тэр одоо маш олон хувь тоглогчийн амжилтыг гаргаж, олон шагнал авч байгаа хэдий ч багийн амжилт гаргаасай гэж олон фэнүүд нь хүсч байгаа.”

Эвертоны менежер Сэм Аллардайс: Манайд төрөлхийн гоол оруулах мэдрэмжтэй тийм тоглогч байхгүй. Тэр ч утгаараа манайх гоол оруулах тал дээр бага зэрэг асуудалтай байгаа. Довтолгооныхоо асуудлыг аль болох хамгаалалтынхаа хүчийг сулруулахгүйгээр шийдмээр байна.

Статистик:

Хоорондын тоглолт:

  • Тоттенхэмийн премьер лигт таарсан сүүлийн 10 учраа тоглолтонд ялагдаагүй. Тэд Эвертоны эсрэг премьер лигт нийт 24 хожлыг авсан нь ямар ч багийн эсрэг хийсэн үзүүлэлтүүдээс хамгийн өндөр нь.
  • Эвертон Спөрсийн эсрэг хийсэн лиг болон цомын тэмцээний сүүлийн 9 зочлон тоглолтонд ялалт авч чадаагүй. Хамгийн сүүлд 2008 онд Эвертон хожиж байжээ.

Тоттенхэм:

  • Спөрс премьер лигт Вемблидээ хийсэн сүүлийн 10 тоглолтонд ялагдаагүй байна. 6 хожил 4 тэнцээ.
  • Лигийн сүүлийн 7 тоглолтоос боломжит 21 онооноос 16-г цуглуулсан. Тэднээс илүү үзүүлэлтийг Мансити л үзүүлсэн. Тус тоглолтуудад нийт 19 гоолыг оруулжээ.
  • Почеттино дасгалжуулагчийн хувиар Эвертоны эсрэг нийт 10 тоглолт хийхдээ ганц л хожигдол хүлээж байсан. 2013 онд Соутхэмптоны хамтаар 2-1-ээр ялагдсан.
  • Харри Кэйн Эвертоны эсрэг хийсэн сүүлийн хоёр тоглолтондоо хоёуланд нь хоёр гоол оруулсан.
  • Хен Мин Сон энэ тоглолтонд гоолдвол талбайдаа 5 тоглолт дараалж гоолдсон Тоттенхэмийн түүхэн дэх хоёр дахь тоглогч болно. 2004 онд Дефо тус амжилтыг тогтоож байлаа.

Эвертон

  • Аллардайсын баг сүүлийн 5 тоглолтоос хожил байгуулж чадаагүй бөгөөд сүүлийн гуравт нь ялагдал хүлээжээ.
  • Эвертон өнөөдөр хожигдвол 1960 оноос хойш анх удаагаа календарын жилийн эхний гурван тоглолтондоо дараалан хожигдоно
  • Эвертон хүснэгтэнд өөрсдөөс нь дээр бичигдэж багуудтай тоглосон сүүлийн 10 тоглолтонд 3 тэнцэж 7 хожигдсон.
  • Эвертончууд топ-6 багийн талбай дээр хийсэн тоглолтуудад ойрд хожил аваагүй бөгөөд хамгийн сүүлд 2013 онд Манчестер Юнайтедыг буулган авчээ. Сүүлийн 43 оролдлогоос ганц хожсон нь энэ бөгөөд нийт 15 тэнцэж 27 хожигджээ.