Наймаа

А.Венгер: Би түүнийг үлдээсэй гэж хүсэж байна

Өвлийн солилцоо наймааны цонхоор ажиглах ёстой нэг тамирчин нь Алексис Санчес билээ. Ирэх зун гэрээ нь дуусах түүнийг Арсенал клуб үнэгүй алдахгүйн тулд ойрын 20 хоногт багтаж зарна гэж таамаглаж буй. Түүнийг аль хэдий нь Манчестэр Сити клубтэй хувийн тохиролцоонд хүрсэн гэх мэдээллүүд ч бий.

Гэсэн ч багийн хамгийн нөлөө бүхий эрхэм Арсен Венгер Алексисийг үлдэнэ гэж найдаж байгаа талаар Карабао цомын шөвгийн дөрвийн тоглолтын дараахь хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Хүмүүс Алексисийг мэдэхгүй, тэр хөлбөмбөг тоглохдоо бүх анхаарлаа хандуулдаг.

Та нар өнөөдөр түүнийг хэрхэн тоглосныг харсан уу? Хэрхэн байсныг. Тамирчид түүн шиг байхыг хүсдэг.

Тэр талбайн гаднах болон талбай дээрхийг ялгаатай болгодог.

Тэр надад хэн нэгний талаар хэлэх шаардлагагүй, ямар нэгэн талаар ч тэр. Тэр өөрийнхөө хийдгээ хийх хэрэгтэй.

Алексис Санчесийг 2017 оны зун 60 сая фунтээр зарах боломж байсан ч түүнийг орлуулах тамирчин олж чадаагүйгээс болж ойролцоогоор 35 сая фунтээр зарах боломжтой болоод байгаа юм.

Түүнийг Манчестэр Сити, Челси клубууд сонирхож байна.