Шуум

Л.Моура Манчестэр Юнайтэдэд ирэх үү?

Сүүлийн жилүүдэд тамирчидыг мөнгөөр “зодож” авч буй баг бол Катар хөрөнгө оруулагчидтай ПСЖ клуб билээ. 2011 онд баг худалдагдсанаар тэд тамирчдад хэмжээлшгүй их хэмжээний мөнгийг тамирчдад зарцуулах болсон.

Тэд 2017 оны зун дэлхийн хамгийн үнэтэй наймааг (Нэймар 222 сая евро) хийсэн мөн ирэх зун мөн л хамгийн үнэтэйгээсээ хоёрт (Мбаппэ 180 сая евро) орохуйц наймааг хийхээр болсон. Нэймар, Мбаппэ гэсэн дэлхийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн ПСЖ зарим тоглогчдоо явуулах нь цаг хугацааны асуудал болсон.

ПСЖ клубын сэлгээний сандалд бусад багийн талбайд шууд тоглох боломжтой цөөнгүй тамирчид бий. Тэдний нэг нь Лукас Моура билээ. 2012 онд Нэймартай ижил нэр хүндтэйгээр Европод ирж байсан Лукас  нэгэнтээ ПСЖ дэх орон зай үгүй болсон.

Гэсэн ч түүнийг авах багууд дугаарлаж байна. Английн топ багууд болох Ливерпүүл, Манчестэр Юнайтэд клубууд юм.

Нэгэнтээ багтаа орон зайгүй болсон Лукас Моура Манчестэр Юнайтэдрүү явах хүсэлтэйгээ илэрхийлээд амжсан. Хоёр баг хоёул бие биенийгээ сонирхож буй учир уг наймааг бодит болгох боломжтой болж буй юм.

2012 онд Манчестэр Юнайтэд клубын мэргэжилтнүүд түүний авьясыг олж нээн түүнийг авах оролдлогыг хийж байсан ч амжилтад хүрч чадаагүй юм. Улмаар залуу Бразил жигүүрийн хагас хамгаалагч үзэгслэнт Парисыг зорьж байсан билээ. Одоо тэд дахин холбогдож тохиролцоонд хүрэх тал дээр ажиллаж байгаа юм.

Лукас Моурагийн хувьд 2012 оны зун 35 сая еврогоор Сао Пауло клубээс ПСЖ клубд худалдагдан ирж байсан юм. Тэрээр 2012 оноос хойш 228 тоглолтод 45 гоолыг оруулаад байгаа юм.

Лукас Моураг Юнайтэд авч чадах уу?

Vote to see the results
32% - 3 votes
30% - 0 votes