Наймаа

Зидан энэ өвөл наймаа хийхгүй

Реал Мадрид багийн ерөнхий менежер Зинедин Зидан энэ өвлийн наймааны цонхоор ямар нэгэн наймаа хийхгүй гэдгээ мэдэгдлээ.

Реал Мадридын хувьд лигтээ өрсөлдөгч Барселонагаасаа 16 оноо алдаж байгаа бол аваргуудын лигт тун өнгөтэй байгаа Францын ПСЖ багтай шөвгийн 16-д учраа таарсан. Гэсэн хэдий ч Зидан багтаа шинэ тоглогч хэрэгтэй гэж үзэхгүй байгаа бөгөөд одоогийн бүрэлдэхүүнээрээ улирлын хоёрдугаар хагаст өрсөлдөх ажээ.

“Надад өөр хэн нэгэн хэрэггүй. Би хэнийг ч багтаа элсүүлэхийг хүсэхгүй байгаа. Бидэнд сайн бүрэлдэхүүн бий. Би өөрийн тамирчиддаа итгэж байна. Манай энэ улирлын нөхцөл байдал бага зэрэг хэцүү байгаа хэдий ч улирлын төгсгөлд энэ нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг хамтдаа харцгаая.”

Реал Мадрид саяхан Эл Класикод 3-0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Мөн өрсөлдөгч Барселона нь 160 сая еврогоор Ливерпүүлийн Коутиньог эгнээндээ нэгтгэсэн.