Ла лиг

Коутиньо 3 долоо хоног талбайд гарахгүй

Сүүлийн хэдэн өдрүүдэд төдийгүй сүүлийн хэдэн сард хөлбөмбөгийн хамгийн халуун сэдвээр нэрлэгдэж байсан Коутиньогийн шилжилт биеллээ олсон билээ.

Өдгөө 25 настай Бразил хагас хамгаалагчийг авахын тулд Барселона клуб Ливерпүүлд 142 сая фунтыг төлж байгаа юм. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй наймаануудыг хийсэн Барселона клуб Коутиньог өөрсдийн гэр Камп Ноудаа танилцууллаа.

“Ерөнхийлөгч болон энэхүү наймааг бүтэхээд оролцсон бүх хүмүүст би баярлалаа гэж хэлмээр байна.”

“Би маш, маш аз жаргалтай байна. Мөрөөдөл минь биелж байна мөн талбай дээр гараад сайн тоглоно гэж бодож байна” гэж Коутиньо хэллээ.

 

Коутиньо энэхүү наймааг бодитой болгохын тулд 11.5 сая фунтыг зарцуулжээ.

Коутиньо Барселонад ирсэн ч 3 долоо хоногийн хугацаанд талбайд гарах боломжгүй байгаа юм. Түүнийг бэртлийн улмаас талбайд гарахгүй гэж Барселона клубын зүгээс мэдээлсэн бол сэтгүүлчид түүнийг клуб дэх шилжилт хөдөлгөөний дараагаас талбайд гарна гэж таамаглаж буй.

Учир нь одоогоор Коутиньогийн авах боломжтой өмсгөлийн дугаар нь 24 байгаа юм. Бусад дугаарууд хэдий нь эзэнтэй байгаа аж.

Багаас явах эхний магадлалтай хүнээр Арда Туран нэрлэгдэж буй бөгөөд түүнийг Бешикташ клуб өөрсдийн болгоход ойрхон байгаа аж.