Премьер Лиг

Тоттенхэм – Вест Хэм

Английн Премьер Лигийн 22 дугаар тойргийн сүүлийн тоглолт Тоттенхэм клубын энэ улирлын цэнгэлдэх Вемблид Вест Хэмийг хүлээн авах тоглолтоор өндөрлөнө.

Манай цагаар оройн 20:00 цагаас явагдах тоглолтод лигийн мэргэн бууч Харри Кэйн оролцохгүй. Түүнийг орлож Испани довтлогч Фернандо Льоренте талбайд гарна.

Дасгалжуулагч М.Почеттиногийн хэлж буйгаар хамгаалагч Тоби Алдервэйлд,  Дэнни Рөүс, Моуса Дэмбэлэ нар хоёр дугаар сарыг хүртэл талбайд гарах боломжгүй болсон байна.

Харин өрсөлдөгч Вест Хэмээс бэртлийн улмаас зүүн хамгаалагч Аарон Крэсвэлл талбайд гарахгүй.

Мөн багийн түлхүүр тоглогчид болох Андре Айю, Микайл Антонио нар тус тоглолтыг өнжих ажээ.

Дасгалжуулагчид юу хэлэв? 

Тоттенхэм клубын дасгалжуулагч Маурусио Почеттино:

“Тамирчдад нөхцөл байдал тун хүнд байлаа, аймшигтай. Бид өөрсдийн хөлбөмбөгийг тоглолоо. Хүчин чармайлт гайхалтай. ”

“Бид аль болох түргэн сэргээд Вест Хэмийн эсрэг тоглолтод бэлэн болох болно”

Тоглолттой холбоотой тоо үзүүлэлт

Хоорондын тоглолт

  • Тоттенхэм 2012 оны улирлаас хойш Вест Хэмийг улиралд 2 удаа хожоогүй.
  • М.Почеттино Дэвид Моёсд хожигдож үзээгүй. (1хожил, 3 тэнцээ)

Тоттенхэм

  • Сүүлийн 29 гэртээ хийсэн тоглолтодоо ердөө хожигдол хүлээсэн.
  • Тэд Вемблид хийсэн сүүлийн 7 тоглолтын боломжит 21 онооноос 19 оноо авсан.
  • Тоттенхэм сүүлийн 5 Лондонгийн дербид 3 ялагдал хүлээсэн. Энэ нь сүүлийн 21 тоглолтоос муу үзүүлэлт юм.
  • Харри Кэйн сүүлийн 9 Лондонгийн Дербид 3 гоол оруулаад байна. Тэрээр өмнө нь 16 дерби тоглолт 17 гоол оруулаад буй юм. Кэйн Вест Хэмийн эсрэг сүүлийн 6 тоглолтод 7 гоол оруулаад байна.

Вест Хэм

  • Дэвид Моёсын удирлаган доор 10 тоглолтоос 12 оноо аваад байна. Славен Биличийн доор 11 тоглолтоос 9 оноо аваад байсан билээ.
  • Вест Хэм хамгийн сүүлд 1980 онд Чарити Шиелд тэмцээнд Ливерпүүл хожигдож байсан.
  • Вест Хэм өмнө нь Вемблид Лондонгийн багууддаа хожигдож байгаагүй.
    • Фүлхэм 0:2 Вест Хэм (1975 ФА кап)
    • Арсернал 0:1 Вест Хэм (1980 ФА кап)
    • Тоттенхэм 0:1 Вест Хэм (1980 Лигийн цом)