Шуум

Баерн Горецкаг сонирхож байна

Германы дээд лиг буюу Бүндэс лигийн 27 удаагийн аварга Баерн Мюнхэн клуб өөрсдийн твиттэр хуудсаараа дамжуулан Леон Горецкаг сонирхож буйгаа баталлаа.

Энэ талаар Германы хэвлэлүүд цухас бичиж байсан бөгөөд ийнхүү тэд Горецкаг өөрсдийн болгох сонирхолтойгоо илэрхийлсэн.

Баерн Мюнхэн клубын спорт хариуцсан захирал Хасан Саламажич:

“Леон Горецка бол гайхалтай тамирчин. Гэьч тэр Шалке04 клубын тамирчин бид үүнийг хүндэтгэнэ. Гэвч тэр Германы шигшээ багийн тамирчин, бид түүнийг сонирхож байгаа.”

Гэсэн ч одоогоор ямар нэгэн албан ёсны саналыг Шалке04 багруу хүргүүлээгүй байгаа юм.

Леон Горецка 2014 оноос эхэлэн Германы шигшээ багтаа дуудагдаж эхлэсэн бөгөөд 2016 оны Германы Олимпийн шигшээ багт багтан Бразилыг зорьж байсан юм.

Өдгөө 22 настай хагас хамгаалагч энэ улиралд Шалке04 өмсгөлтэй 11 тоглолтод оролцож 4 гоолыг оруулаад байна.