Албан ёсны

Адриен Силва Лэйстэр Ситид ирлээ!

2017 оны зуны солилцоо наймааны цонхоор 2 хохирогч бий болсон нь Лэйстэр Сити болон Португал хагас хамгаалагч Адриен Силва нар байлаа. Солилцоо наймаа хаагдах мөчтэй зэрэгцэн уг наймаа явагдсан бөгөөд бичиг цаасны ажил явагдахад бага зэрэг асуудал үүсэж улмаар олон улсын хөлбөмбөгийн холбоолуу солилцоог баталгаажуулахтай холбоотой мэдээллийг 14 секунд хоцорч улмаар Андрех Силва гацаанд үлдсэн юм.

8-р сарын 31 -нд хийгдсэн уг наймаа 22 сая фунтээр Спортинг болон Лэйстэр клуб хоорондоо тохиролцож солилцоог хийхээр болсон ч уг наймаа саатаснаар Лэйстэр, Андреа Силва нар хохирч үлдээд байсан юм.

Тэгвэл уг наймаа 1-р сар гарснаар албан ёсоор баталгаажиж Андреа Силва Лэйстэрийн тоглогч болж байна. Тэрбээр өнгөрөгч шөнийн Хаддерсфиелдтэй хийсэн тоглолтод багийнхантайгаа сэлгээний сандалд суусан байна.

“Би өдөр бүр энэ мөчийг хүлээж бэлтгэлээ хийсээр байсан. Өөрийн сайн талаа харуулах болно”

“Би бэлтгэлээ маш сайн базаах болно. Учир нь удаан хугацаанд тоглолтод оролцоогүй. Тоглолтоос илүү зүйл гэж үгүй.”

Андреа Силвагийн хувьд Францад төрсөн Португал гаралтай хөлбөмбөгчин юм. Тэрээр 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд багийнхаа хамтаар аваргалсан билээ.

Түүний мэргэжлийн тамирчны замнал 2007 онд нутгийн Спортинг клубээс эхэлж байсан бөгөөд тэндээ 10 жил тоглохдоо 168 тоглолтод оролцож 32 гоол оруулжээ.