Манчестер Сити ээлжит ялалтаа байгууллаа

Карабао цомын тэмцээний шөвгийн наймд Лэистэр Сити баг Манчестер Сити багийг хүлээн авч тоглон торгуулийн цохилтоос 4-3 харьцаатайгаар зочин баг ялалт байгууллаа.

Үндсэн цагт Бернардо Силвагийн гоолоор тэргүүлж байсан талбайн зочид тоглолтын эцсийн минутанд буюу 90+7 цаг дээр Вардид торгуулийн цохилтоос гоол алдаж тэнцсэн юм.

Мөн Арсенал шөвгийн наймд Вест Хэмтэй учраа таарч 1-0 харьцаатайгаар ялалт байгуулж хагас шигшээд шалгарлаа. Харин өнөөдөр шөвгийн наймын үлдсэн хоёр тоглолт болох Манчестер Юнайтэд болон Бристол Сити, Челси болон Боурнемут багуудын тоглолт явагдана.

Хагас шигшээн тоглолтууд 1-р сараас эхлэх бөгөөд тус шатанд учраа таарсан багууд хоорондоо хоёр тоглолтыг хийж ялагчаа тодруулах юм.