Премьер Лиг

Арсенал – Ливерпүүл

Английн премьер лигийн хүснэгтийн 4 болон 5-р байранд явж буй Ливерпүүл, Арсенал багууд 19-р тойрогт буюу өнөөдөр учраа тааран тоглох гэж байна. Хоёр багийг ердөө нэг оноо зааглаж байгаа бөгөөд Ливерпүүл 33 оноотой Арсеналын дээр бичигдэж байгаа юм.

Бэртэл

Арсеналын довтлогч Оливье Жиру энэхүү тоглолтыг гуяны арын шөрмөсний бэртлийн улмаас өнжинө. Кокелин болон Мустафи нар бэртлээсээ эргэн ирсэн байгаа тул энэ тоглолтонд оролцох боломжтой.

Ливерпүүлээс Эмрэ Жан торгуулиасаа эргэн ирээд байгаа бол Даниэл Старриж болон Жоел Матип нарын бэртэл эдгэрээд байгаа хэдий ч тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байна.

Ливерпүүлийн Алберто Морено шагайны бэртлийн улмаас тоглолтонд оролцох боломжгүй.

Статистик

Хоорондын тоглолт:

  • Арсенал Ливерпүүлийн эсрэг хийсэн премьер лигийн сүүлийн гурван тоглолтонд ялагдал хүлээсэн. 1998 оны 5 сараас хойш Ливерпүүлд 4 дараалж хожигдоогүй.
  • Ливерпүүл Юргэн Клоппын удирдлаган дор Арсеналын эсрэг 4 тоглолт хийхдээ тус бүр дээр нь дор хаяж 3 гоол оруулсан. Нийт 14 гоолыг оруулсан
  • Энэхүү хоёр багийн учраан дээр 90 дахь минутаас хойш нийт 17 гоол орсон. Премьер лигийн учраануудаас хамгийн өндөр үзүүлэлт

Арсенал:

  • Арсенал премьер лигт талбайдаа хийсэн сүүлийн 14 тоглолтоос 13 хожил байгуулсан.
  • Арсенал хүснэгтийн эхний 4-т бичигдэж буй багуудаас ердөө 1 оноо салгасан. Тэр нь Челсигийн эсрэг хийсэн тоглолтонд 0-0-ээр тэнцсэн явдал байлаа.
  • Петр Чех премьер лигийн түүхэн дэх анхны 200 тоглолт хаалгандаа гоол алдаагүй хаалгач болоход ердөө нэг тоглолт дутуу байна. Гэхдээ 2014 онд Арсеналд нэгдсэнээс хойш тэрбээр нийт 14 гоолыг Ливерпүүлийн эсрэг алдаад байгаа.

Ливерпүүл:

  • Ливерпүүл премьер лигт хийсэн сүүлийн 4 зочлон тоглолтондоо бүгдэнд нь 3-аас дээш бөмбөгний зөрүүтэй ялалт аваад байна.
  • Юргэн Клоппын баг зочлон тоглолтонд энэ улиралд нийт  24 гоолыг оруулаад байна. Манчестер Сититэй тэнцэх үзүүлэлт.
  • Улаанууд премьер лигийн сүүлийн 9 тоглолтоос нэг ч ялалт хүлээгээгүй. 6 хожил 3 хожигдол
  • Мо Салах энэ улиралд премьер лигийн тоглогчдоос анхны 20 гоол оруулсан тоглогч болсон. /бүх тэмцээнд/
  • Садио Мане Арсеналын эсрэг хийсэн сүүлийн 3 тоглолтондоо бүгдэнд нь гоол оруулсан